Tag Archives: Erdenet

Ахмадууд зөвлөх үйлчилгээ үзүүллээ

Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтанд суусан баяжуулагч инженер В.Өлзийхутаг, Х.Байгавил, Засвар механикийн заводын токарьчин Ч.Мөнхжаргал нар төрөлх цехдээ эргэн ирж, залуу ажилтнууддаа зөвлөн тусалж, мэдлэг туршлагаа өвлүүлэн бүтэн нэг сар ажиллалаа. Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдсан юм. Аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь жилд 15 ахмадын төслийг …

Read More »

Т.ТУНГАЛАГТАМИР: “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриатай ажиллаж байна

Баяжуулах үйлдвэр энэ онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор олон нийтийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар тус цехийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамираас тодрууллаа. -Олон нийтийн үйл ажиллагааг “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор зохион байгуулах болсон шалтгаан юу байв? -Баяжуулах үйлдвэрийн ажилчид сүүлийн жилүүдэд эрс шинэчлэгдсэн. …

Read More »

Цахилгаан тоноглол сольж байна

Цахилгааны цехийн 2020 оны техник шинэчлэлийн хүрээнд  “ЦРП-7 Эргэлтийн насосны станц” дэд станцын 35кВ-ын зарим цахилгаан тоноглолыг  инженер, техникийн ажиллагчдынхаа хүчээр солих ажил хийгдэж байна. Тухайлбал, хуучин гар удирдлага бүхий ЛР-35кВ хуурай салгуурыг  ОХУ-ын “ЗЭТО” компанийн РГП -35кВ-ын автомат удирдлагатай хуурай салгуураар, ОД-35кВ болон богино холбогч  КЗ-35кВ-ийг  “Энерго Маш” компанийн ВГТ-35 кВ-ын  элегазан таслуураар сольж тэдгээрийн  угсралт, суурилуулалт, тохируулга, хэмжилт, …

Read More »

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчид дипломоо гардлаа

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчид бакалавр, магистрын мэргэжлийн  дипломоо өнөөдөр гардлаа. Тус сургуулийг энэ жил бакалавр зэрэгтэй 39, магистр зэрэгтэй 15 оюутан төгсөв. Мөн Ашигт малтмал  баяжуулалтын технологийн ангийн оюутан Эрдэнэцогтын Мядагмаа 3,21 голч оноотой “Онцлох диплом”-той төгсөж, Эрдэнэт үйлдвэрт урилгаар ажиллах батламж гардах болзол хангажээ. Тэр “Эрдэнэтийн-Овоо ордыг түшиглэн жилд 36 сая тонн зэс, молбидены хүдэр баяжуулах …

Read More »

Уулын цул тээвэрлэлт таван белазаар хүч сэлбэлээ

Энэ оны хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсэгт шинээр ирсэн Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг угсран өнгөрсөн лхагва гарагт ажилд гарган хүч сэлбэлээ. Уг Белазуудыг  Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч, хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэн өгчээ. Шинэ Белазууд ажилд гарснаар парк ашиглалт болон техникийн бэлэн байдлын коэффициент  …

Read More »

Ачаа тээврийн хэсгийнхэн оны эхний хагас жилд 811 вагон зэсийн баяжмал ачна

Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг гаалийн бүрдүүлэлт хийж гадагш нь үддэг Тээвэр ложистикийн төвийн Ачаа тээврийн хэсгийнхэн Гаалийн газрын мэргэжилтнүүдтэй ажлаа дүгнэлээ. Тус төвийн Ачаа тээврийн хэсгийн ачаа вагон хүлээлцэгч нар төмөр замын үндсэн ажлынхаа зэрэгцээ зэсийн болон молибдены баяжмалыг экспортод гаргах гаалийн мэдүүлэг бүрдүүлэлт хийдэг. Зөрчлийн тухай хууль мөрдөх болсон энэ цаг үед хариуцлага маш өндөр …

Read More »

Шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэцийг шинэчиллээ

Эрдэнэт үйлдвэрийн технологийн процесс, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн мэдээлэл, ус дамжуулах өргөх станцын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг хянадаг шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэцийг шинэчиллээ. Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэрийн хариуцан ажиллуулдаг гурван дэлгэцийн нэгийг ийнхүү шинэчилсэн нь үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад томоохон ач холбогдолтойг инженерүүд хэлж байна. 2019 оны хөрөнгө оруулалтын ажилд тусгасан уг дэлгэцийг угсарч, …

Read More »

Эрдэнэт үйлдвэрийн ажилтан биеийн эсэргүүцэл хэмжигч зохион бүтээлээ

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн тохируулгын инженер Д.Болд-Энхийн зохион бүтээсэн биеийн эсэргүүцэл хэмжигч төхөөрөмжийг ХАБЭА-н цахилгааны аюулгүй ажиллагааны сургалтад ашиглахад бэлэн болжээ. Тэрбээр уг төхөөрөмжийг нэг жилийн өмнө зохиосон бөгөөд сайжруулалт хийх хугацаандаа Эрдэнэт, Дархан, Багануурын уурхайд ажилладаг 400 гаруй хүнийг туршилтад хамруулсан байна. Тэжээлийн блок, зэс хавтан бүхий энэхүү төхөөрөмж нь мэдрэх гүйдлийг үзүүлэх чадалтай бөгөөд цааш цаашдаа судалгааны ажилд …

Read More »

Уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэв

“Он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-121,5 хувийн биелэлттэй байв. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед эерэг сайн байлаа” гэж Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал мэдээллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш огцом унасан ч хэмнэлтийн бодлогыг …

Read More »

Барилга засварын цех 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цех энэ онд 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй тус хамт олон оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн ажил хийгээд байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар худалдан авах ажиллагаандаа мөрдөх хуулийн зохицуулалтаас шалтгаалан түүхий эдийн хангалт, материалын нийлүүлэлт хүлээгдэж байгаа нь ажил удаашрахад голлох нөлөө үзүүлж байна гэж Тэргүүлэх инженер Э.Жаргалцэцэг ярьсан юм. Гэсэн …

Read More »
Translate »