zorig batzorig

“Алтан Рио Минералс” компани санхүүжилт босгов

“Алтан Рио Минералс” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийж байсан хувьцааны хаалттай арилжаагаа хаасныг мэдэгдсэн байна. Үүний дүнд ЕСБХБ “Алтан Рио Минералс” компанийн 16 сая 666 мянган ширхэг энгийн хувьцааг нэгжийг нь 0.06 ам.доллараар буюу нийт 999 мянга 960 ам.доллараар худалдан авчээ. Энэ нь ойролцоогоор компанийн 18.7% болж байгаа юм. Мөн ЕСБХБ тус компанид 5-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт …

Read More »

Монголын ОҮИТБС-ын нэгтгэл тайланд дүн шинжилгээ хийжээ

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) нь дэлхийн улс орны Засгийн газрууд, компаниуд болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран байгалийн баялгаас орж ирж буй орлогын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход чиглэсэн санаачлага юм. Уг санаачлагын хүрээнд нэг талаас компаниуд санхүүгийн жилд улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, хандив, дэмжлэгийн дүнгээ тайлагнаж, нөгөө талаас Засгийн …

Read More »

“Шарын гол” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилт авчээ

“Шарын гол” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилт авчээ. Энэхүү санхүүжилтээ уул уурхайн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах гэнэ. Мөн хүчин чадлаа өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. Ингэснээр “Шарын гол” компани жилдээ 2.5 сая тонн  нүүрс  олборлох бүрэн боломжтой болох ажээ.

Read More »

Нүүрсний замыг урагшлуулъя

Хэдхэн хоногийн өмнө Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, нарийн царигийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь “Шинэ төмөр зам” төслийг зургаан жил чөдөрлөсөн царигийн асуудал дахиад л гацаа үүсгэж болзошгүй байгааг харуулав. Уг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн компанид “Монголын төмөр зам”-ын хариуцаж байгаа төсөл  хамаа ч байхгүй асуудал юм. Учир нь дээрх хоёр компанийн үйл ажиллагааны …

Read More »

106 тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ

Ашигт малтмалын газрын мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 34 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна. Харин хүчин төгөлдөр байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1325, хайгуулын лиценз 1526 байгаа ажээ. Монгол Улсын хувьд 2008 онд 1358 тусгай зөвшөөрлийг шинээр олгож байсан бол өнгөрсөн онд энэ тоо 72 болж буурч байсан. Засгийн газрын зүгээс энэ тал дээр зөөлөн бодлого баримтлахаар зорьж …

Read More »

Газрын тос стратегийн ашигт малтмал болох нь

Монголчууд бидний амьдрал ерөнхийдөө шатахууны үнээс хамааралтай болчихоод байгааг та бид өөрсдийн өдөр тутмын амьдралаасаа сайн мэднэ. Шатахууны үнэ нэмэгдэхэд л бараа таваарыг тээвэрлэх үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханшийг сулруулж байна. Энэ нь эргээд валютаар гадаадаас шатахуун импортолдог компануудад шатахууныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд …

Read More »

“Оюутолгой”-г ойлгомжтой болгоё

  “Оюутолгой” төсөлд нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулагчид далд уурхайн ажлыг ирэх есдүгээр cap хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Монгол Улс өөрийн эзэмшлийн 34 хувиа зарах тухай мэдээлэл санаатай, санамсаргүй аль нь мэдэгдэхгүй тархаад байна. Гэхдээ “Оюутолгой”-д Монголын эзэмшиж байгаа 34 хувийг зарахгүй гэдгийг Уул уурхайн яам хожуухан ч гэсэн мэдэгдэв. Хамгийн гол нь монголчууд баярлах …

Read More »

“Эрдэнэс Таван Толгой” компани 320 жилийн настай, ХУВЬЦААГАА АВ

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагай иргэдэд “Эрдэнэс Таван Толгой” компани 1072 ширхэг хувьцаагаа бэлэн мөнгөөр авах бус хувьцаа хэлбэрээр авах нь хамгийн зөв сонголт” хэмээн зөвлөлөө. Учир нь одоогоос 20 орчим жилийн өмнө Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэсэн 7000 төгрөгийн үнэтэй цэнхэр, ягаан тасалбар авсан 447 мянган иргэдийн зарим нь өнөөдөр хувь ашгаа хүртээд тун боломжийн сайхан амьдарч …

Read More »

Хайгуулын лицензийг ингэж олгоно

Сүүлийн гурван жилийн турш уул уурхайн салбарыг хүлээлтийн горимд оруулсан  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барилаа. Уг хуулийн төсөлд салбарын гол асуудал болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн тусгасан, мөн ямархуу нэмэлт өөрчлөлт орж байгаа нь уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын …

Read More »

“Төсөл батлагдсанаар олон эерэг үр дүн гарна”

Уул, уурхайн сайд тай цаг, үеийн асуудлаар ярилцлаа. -Та өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өр­гөн барьсан. Ямар утга агуулгатай хууль төрөх вэ. Төс­лийн талаар танилцуулахгүй юу? -Төслийн агуулга зорилго маш ойлгомжтой. Эрхзүйн үндэслэлийн тухайд 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, одоогийн хүчинтэй …

Read More »
Translate »