Салбарын ААН-үүд

Чингис хот-Бэрх чиглэлийн автозамын барилгын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна.   Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  холбогдох …

Read More »

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд ашиглалтад орно

Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өчигдөр /2019.05.13/ эхэлж байна. Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа бөгөөд үнэ нь Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин …

Read More »

“BLOOMBERG AWARDS 2018”-ИЙН “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ” – “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК​

“Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК “Шилдэг менежмент”-ийн эзэн боллоо. “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 40 сая гаруй тонн нүүрс олборлосон “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс …

Read More »

12 дугаар ангийн сурагчдыг компанитай танилцууллаа

Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Аймгийн боловсрол соёл урлагийн газартай хамтран Өмнөговь аймгийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг компанитай танилцуулах, уурхайн уулын ажил орчин нөхцөлийг нүдээр үзүүлж таниулах зорилготой БИДНИЙ МЭДЭХ УУРХАЙ аялал 2019.04.21-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус аялалд төгсөх ангийн 90 гаруй сурагчид хариуцсан багш нарын хамтаар хамрагдаж, уурхайн үйлдвэрлэлтэй танилцсандаа сэтгэл өндөр байлаа.

Read More »

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр зарлалаа. “Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү …

Read More »

Үйлдвэрлэлийн ослын даатгалд сайн дурын даатгуулагчид ч хамрагдах боломжтой

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Үйлдвэрлэлийн ослыг зөвхөн ажлын байртай холбож ойлгож болохгүй. Гадуур ажил үүрэг гүйцэтгэх болон томилолтоор явах, албан сургалтад хамрагдах үед мөн ажил эхлэх болон дуусах үед хувийн бэлтгэл хангах, засварлах үед түүнчлэн гэр, ажил цалин авдаг газрынхаа хооронд явж байхдаа осолд өртөхийг хүртэл хамруулж ойлгоно. …

Read More »

Д.Тэрбишдагва: “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” хэмээн дүгнэлтдээ тусгаснаа хэллээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр ҮАБЗ-д хүргүүлсэн . Тэгвэл уг санал дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” хэмээн дүгнэлтдээ тусгаснаа хэлсэн байна. Тэрбээр “Ажлын хэсгийн санал дүгнэлтэд найман гишүүн гарын үсэг зураад …

Read More »

“Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө. УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1072 ширхгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд …

Read More »

“Оюу толгой’ ХХК-ийн санхүүжилтээр барьсан Ханбогд-Оюу толгой чиглэлийн замын нээлт боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна. “Оюу толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Өмнөговь аймгаас 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгаруулсан. Энэ бол “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь, тэр дундаа …

Read More »

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА НЭГДЛИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЛӨӨ

“Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаар “Эрдэнэс Монгол” ХХК стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлага тулгараад байна. “Эрдэнэс Монгол” ХХК шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ нэгдлийн удирдлагуудтай уулзав. “Нэгдлийн 2018-2022 оны стратеги төлөвлөгөөнд тодотгол хийж, …

Read More »
Translate »