Салбарын ААН-үүд

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР НАЙМАН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

 Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех технологийн шинэчлэлтэй холбоотой тоног төхөөрөмжийн суурь, байшин барилгын өргөтгөл,  ажиллагчдын аюулгүй ажиллах ая тухтай  цэвэр орчинг бүрдүүлэх засвар үйлчилгээтэй холбоотой ажлуудыг цар тахлын хорио цээрийн үед тасралтгүй хийж байна. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Оёдлын цех, Спорт цогцолборт хөрөнгө оруулалтын чиглэлээр найман  ажил  хийгдэж байгаа аж. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод, Геологи хайгуулын экспедици, Засвар угсралтын болон Ус хангамжийн цехэд урсгал …

Read More »

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ, НЭГЖҮҮД ХЭВИЙН ГОРИМД АЖИЛЛАЖ БАЙНА

 Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна. Харин Гамшгаас хамгаалах болон Шуурхай штаб, Эрдэнэт цогцолбор сувилал, Гал унтраах гэрээт цагдаагийн 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай горимд шилжин ажиллаж байгаа юм.       “Одоогоор үйлдвэрлэлийн дүүрэгт 5020 хүн ажиллаж байна. Хүн амын нягтаршлыг бууруулах чиглэлээр …

Read More »

“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулсан болно. “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:  Уул уурхайн чиглэлээр зөвөлгөө өгөхАшигт малтмал эрэх, хайхАшигт малтмал олборлох, ашиглахГэрээгээр өрөмдлөг хийх Төрөөс эрдэс баялгийн салбарт …

Read More »

Эрчим хүч,уул уурхайн Ричвелл Инженеринг ХХК -ийг танилцуулж байна

Ричвелл Инженеринг ХХК нь 2012 онд эрчим хүч,уул уурхайн дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн инженеринг, зураг төсөл гүйцэтгэх, зөвлөгөө өгөх, төслийн удирдлага, барилга угсралт, материал тоног төхөөрөмж нийлүүлэлт зэрэг ажил үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлэн өөрийн туршлагатай мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын ур чадвар, орчин үеийн шинэ техник технологийг ашигласан инженерингийн цогц шийдлийг санаачлах, зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмжийг …

Read More »

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХҮН АМЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 12 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аавууд, цахимаар ажиллах ажилтнууд, нийгмийн цехүүдийн ажилчид гээд нийтдээ 1230 хүнд цалинтай чөлөө олгоод байна.   Үйлдвэрлэл тасралтгүй үйл ажиллагаатай учир ажилчдын автобусны тоог нэмж, нийт 34 автобусаар үйлчилж байна. Нэг автобусанд тодорхой тоо заасан учир төдий хэмжээний ажилчид автобусандаа суух боломжтой юм.   Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдаас тусгаарлалтад 28 хүн байна. Эдгээр нь голомтын …

Read More »

ЭКГ-12К МАРКИЙН АВАРГА 2 ЭКСКАВАТОР, ӨРМИЙН МАШИНЫГ УУРХАЙЧИД ӨӨРСДӨӨ УГСАРЧ БАЙНА

 Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд  Ил уурхайд ОХУ-д үйлдвэрлэсэн СБШ-250 МНА-32 маркийн өрмийн суурь машин, уулын чулуулаг ухаж ачих  зориулалттай  ЭКГ-12К маркийн 12 куб метрийн багтаамжтай шанага бүхий хоёр экскаватор саяхан  ирлээ. Тус цехийн  Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн хамт олон өрмийн машиныг энэ сарын 17-ноос, эхний экскаваторыг өчигдрөөс  эхэлж угсарч  тохируулах ажлыг хийж байна.  Төлөвлөгөө ёсоор тэд …

Read More »

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БҮХ АЖИЛТНУУДАА ТАНДАЛТЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

  Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр, бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 15. 00 цагаас зохион байгуулж эхэллээ. Эхний ээлжинд үйлдвэрийн бүс дэх үйлдвэрлэл технологийн цехийн ажилчдыг хамруулах юм. Тухайлбал, өнөөдөр шөнийн ээлжний ажилчдыг 00 цаг буюу ажилдаа гарахаас өмнө шинжилгээний сорьцыг авахаар төлөвлөж, эхэлсэн байна. Тандалтын шинжилгээг Эрдэнэт сувиллын цогцолборын 12 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй Шуурхай хариу …

Read More »

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙН БҮС БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

   Оны эхнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэкоронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ, тэр дундаа зэсийн ханш огцом унаж, Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөснөөс тонн тутамд 500 гаруй ам.доллараар доогуур байсан ч үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн хувилбарууд гарган үр ашигтай ажиллалаа. …

Read More »

ГЭРЭЭТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХАМГААЛАЛТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс болон Дотоодын цэргийн алба хаагчид Гамшгаас хамгаалах штабаас өгсөн чиглэлийн дагуу шалган нэвтрүүлэх постууд дээр ажилчдын автобусны хяналт хийж, хамгаалалтын үүрэгтэй ажиллаж байна. Мөн орох, гарах бүхий л хөдөлгөөнийг хянаж, үзлэг хийж байна. Өнөө өглөөний ээлжит хяналт, үзлэгт 1076 ажилтныг хамруулж, ажлын үнэмлэхгүй 9 ажилтныг буцаан явуулжээ. Одоогийн байдлаар ямар нэг хүндрэл гараагүй, шалган нэвтрүүлэх …

Read More »

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж …

Read More »
Translate »