Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж, Экспорт-импорт банкны тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр болоод хүнд үйлдвэрийн бодлогыг дэмжин ажиллах зөвшилцөлд хүрсэн. Энэ талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа. -Манай улс Энэтхэгийн Эксим банкны хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшилцөлд хүрлээ. Энэ зээл, тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Энэтхэг улсын Эксим …
Read More »Төрийн бодлого
“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой …
Read More »Ж.Эрдэнэбат: Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ, 580 сая долларын өрийг хугацаанд нь төлнө
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр оролцлоо. …
Read More »Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ
Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана. Монгол Улсын Засгийн газрыг …
Read More »Ч.Сайханбилэг: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хөрөнгө оруулалт сэргэж буйн бодит жишээ болж байна
Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монголчууд бизнест эргэн ирж, хөрөнгө оруулалт сэргэж буйн нэгэн бодитой жишээ, сайн мэдээ, сайн үйл явдлын нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл болж байна. “Бодь интернэшнл” групп “Цэцэнс майнинг” компани байгуулж, 5 жилийн өмнөөс …
Read More »Х.Бадамсүрэн: Зэс хайлуулах үйлдвэрийн ажил энэ хавар эхэлнэ
Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Х.Бадамсүрэнтэй ярилцлаа. -Засгийн газар нэлээд хэдэн жилийн өмнө зэс хайлуулах үйлдвэр барих тогтоолыг гаргасан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ? -Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зарчмын шийдвэрийг 2010 онд УИХ-ын 21 дүгээр тогтоолоор гарсан. Өнгөрсөн онд Засгийн газрын 247 дугаар тогтоолоор энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж шийдсэн. …
Read More »З.Энхболд: Баруун бүс нутгийн шатахууны үнийг бууруулах нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалттай танилцаж, Улаангом суманд хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцсон юм. Мөн алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван жилийн …
Read More »Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын …
Read More »УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Улаанбаатар хот 2014.04.06 Монгол Улсын Ерөнхийлөгчөө Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганэхэлж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Та бид иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай …
Read More »М.Энхсайхан: ОТ, Чалкогоос авсан зээл цөм “ард түмний халаасанд” орсон
Монгол Улсын сайд М.Энхсайханы “Монголын эдийн засгийн чуулган 2015” дээр тавьсан илтгэлийг хүргэж байна. Миний өнөөдөр Та бүгдтэй санал бодлоо хуваалцах сэдвийг “Суперцикл: баян ба ядуу” гэж томьёолсон юм. Ийм сэдэв сонгосон нь дараахь шалтгаантай юм. Нэгдүгээрт, Дэлхийн зах зээл дээр газрын тос, зэс, нүүрс гээд бүхий л барааны үнэ унаж Суперцикл аль хэзээ ард хоцорсон байхад манай олон хариуцлагатай …
Read More »