Ярилцлага

Д.МӨНХБОЛД: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ХЯНАЛТ ТАВЬЖ, АЖИЛЛАЖ БАЙНА

 Ковид-19 цар тахлын халдварын тархалтаас урьдчилан  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК, ЗГ болон Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэр, чиглэлийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тухай бүрт нь дотооддоо тушаал гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ талаархи сүүлийн үеийн мэдээллийг ХАБЭА-н хэлтэс болон Гамшгаас хамгаалах Шуурхай штабын дарга Д.Мөнхболдоос тодрууллаа.   –Ковид 19 халдварын тохиолдол манай аймагт бүртгэгдсэн өдрөөс Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа …

Read More »

ЖИЛД 31 САЯ МЕТР КУБ УУЛЫН ЦУЛ ТЭСЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

    Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн шинэ барилгын явц өнөөдрийн байдлаар, 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн 8 дугаар сард эхэлсэн уг төслийг ирэх оны 5 сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй юм. Захиалагч болон гүйцэтгэгч талуудын хамтын ажиллагааны үр дүнд барилга угсралт болон дотоод тоног төхөөрөмжийн угсралт тохируулга урагштай үргэлжилж буйг Ил уурхайн Үйлдвэр техникийн …

Read More »

НИЙГМИЙН ЧИГЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эрдэнэт үйлдвэр энэ онд нийгмийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Ковид-19 цар тахлын тархалтаас улбаалан зарим бүтээн байгуулалтын ажил хойшлох, удаашрах тал байгаа ч аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу цаг үеийн байдалтай уялдуулан ажлаа үргэлжлүүлж буйг үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр онцоллоо.       Өнөөдрийн байдлаар “Ногоон хөгжлийн төв”-ийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж …

Read More »

12 ДУГААР САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГИЙН БОДИТ ГҮЙЦЭТГЭЛЭЭ ГАРГАЛАА

Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлээ өнөөдөр хэлэлцлээ. 12 дугаар сарын эхний арав хоногт 706.56 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөгөө 110.0 хувиар биелүүлсэн байна. Мөн 334.81 мянган шоо метр хөрс хуулж төлөвлөгөөгөө 108.4 хувиар биелүүлжээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 111.3 хувиар, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 107.3 хувиар, хүдэр дэх металлын агуулга …

Read More »

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ, НЭГЖҮҮД ХЭВИЙН ГОРИМД АЖИЛЛАЖ БАЙНА

 Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна. Харин Гамшгаас хамгаалах болон Шуурхай штаб, Эрдэнэт цогцолбор сувилал, Гал унтраах гэрээт цагдаагийн 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай горимд шилжин ажиллаж байгаа юм.       “Одоогоор үйлдвэрлэлийн дүүрэгт 5020 хүн ажиллаж байна. Хүн амын нягтаршлыг бууруулах чиглэлээр …

Read More »

Д.ЭРДЭНЭБАТ: “УУРХАЙЧИН-2” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ЗАХИАЛГА АЛБАН ЁСООР ЭХЛЭХ БОЛООГҮЙ БАЙНА

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилчдадаа зориулсан нийгмийн хариуцлагын хүрээнд баригдаж буй “Уурхайчин-1,2,3” цогцолбор хорооллын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа ч  “Уурхайчин-2” хорооллын хувьд орон сууцны захиалга албан ёсоор эхлэх болоогүй гэдгийг  Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээлж байна.       Учир нь Эрдэнэт үйлдвэр захиалагч байгууллагын хувьд  “Уурхайчин” орон сууцны хорооллын барилгын ажлын гүйцэтгэлээ 70 хувьд хүргэсний дараа байрны  захиалга авч эхлэх шаардлага …

Read More »

Э.АРИУНБУЯН: УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТӨӨР МЭРГЭШИХ БОДОЛ БИЙ

Эрдэнэс Тавантолгой” компанийн маркшейдер Э.Ариунбуянтай ярилцлаа. Тэрбээр дээд сургуулиа төгссөн жилээ буюу 2012 онд компанийнхаа ажилчдын хоолны газарт туслах ажилтнаар ажилд орж байжээ. Өдгөө тэрбээр тус уурхайн талбайд ажиллаж буй ганц эмэгтэй маркшейдер нь бөгөөд “Бусдаас онцгойрсон үйл хэрэг, байгуулсан гавьяа байхгүй шүү. Жирийн нэг ажилтан, залуу хүний хувьд ярилцлага өгч болно” хэмээсэн юм.-Энэ намар “Эрдэнэс Тавантолгой”-н 10 жилийн ой …

Read More »

Цай Вэньруй: Хятадад нүүрсний хэрэглээ багасаж байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгоно- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа. -БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах айлчлал өнөөдөр эхэлж байна. Айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэх вэ? –БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд …

Read More »

А.ДАМДИНДОРЖ: Би гурван шинэ өрөм угсарсан

Энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Өрмийн машинч А.Дамдиндоржийг урилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Таны унасан газар, угаасан ус хаана вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Улаагчны хар нуурын хөвөөнд тоглож өслөө. Мухарт, Нарийн гол гэж газар бий. Өсөж төрсөн нутаг хүний сэтгэлд уяатай явдаг. Манай нутгийн зон олон …

Read More »

Монгол инженерийн шийдлээр удирдлага хяналтын цогц системтэй болов

Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн дэвшилтэт индукцийн технологи нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтыг сайжруулах чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн амжилттай ажиллажээ. Энэхүү ажлын  гүйцэтгэгч  хамт олны төлөөлөл Цахилгаан автоматжуулалтын инженер М.Оч-Эрдэнэ, программ хангамжийн инженер Б.Жарканбек нартай уулзаж ярилцлаа. -Энэ ажлыг танай хэсгийнхэн хийх болсон шалтгаан юу байв? -М.О: Хоёр цехийн хамтын ажиллагааны хүрээнд бид энэ ажлыг гүйцэтгэсэн. …

Read More »
Translate »