Эдийн засаг

Зуун долларын дэвсгэрт шинэчлэгджээ

Нууцлалыг нь улам сайжруулж, хуурамчаар үйлдэхийг болиулах зорилготойгоор ирэх 10 дугаар сараас 100 долларын шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулах гэж байна гэж АНУ-ын Төв банк мэдэгдлээ.

Read More »

Нефтийн агуулахтай зэрэгцсэн “Нарны хороолол”-ын ажил эрчимжжээ

Хуулиас давсан эрх мэдэлтэй “Хурд” груп­пийн “Нарны хороолол”-ын ажлын явц 40 хувьд хүрчээ. Улаанбаатар Зүт­гүү­рийн Депогийн түлш­ний агуулахтай бөөр ний­лүүлэн сүндэрлэж байгаа энэ хотхоны долоон блок барилгын карказ хэдийнэ боссон байна. Зүүн жигүү­рээс нь эхлүүлээд энэ онд ашиглалтад оруулах төлөв­лөгөөтэй ажиллаж байгааг ажилчид нь дуулгалаа.

Read More »

Дизель түлш гарган авах боломжтой бактери нээжээ

Маш энгийн аргаар нэгэн төрлийн бактериас шатахуун буюу дизель түлш гарган авах боломж байгааг эрдэмтэд хэлж байна. Судлаачид “Е. Коли” хэмээх бактерийн шинж чанарт өөрчлөлт оруулж сахар болгон хувиргаж түүнээсээ тос гарган авснаар шинэ төрлийн эх үүсвэр бүхий дизель түлш гарган авах боломжтойг нотолжээ.  

Read More »

Гадаадын хөрөнгө оруулалт цорын ганц зам огтхон ч биш ээ

Манайд хэдийнэ орж ирээд Монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа.

Read More »

Төмрийн хүдэр, алтны экспорт өслөө

Манай улсын валют олж ирдэг гол салбар бол уул уурхай. Өнгөрсөн сарын байдлаар ашигт малтмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.1 нэгж хувиар буурчээ. Ингээд ашигт малтмал нийт экспортын 92 хувийг бүрдүүлсэн байна.

Read More »

С.Ганбаатар: Өлссөн чоно шиг намын бүлэглэлүүдийн шахаанд бондын мөнгө явчих гээд байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ерөнхий сайдыг огцруулах асуудал өнгөрсөн долоо хоногт нэлээд яригдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Үнэхээр огцруулах шаардлагатай юу? -Би өнгөрсөн 8-9 жилийн турш энэ нийгмийн төлөө зүтгэж явна. Миний амнаас хэзээ ч “Ерөнхий сайд огцор” гэдэг үг гарч байгаагүй. Харин Засгийн газрыг шийдвэрээ бодолцож, өөрчлөх шаардлагыг тавьдаг байлаа.

Read More »

Геополитикийн золиос

Ер нь аливаа улс­төр­чийн хэр хэмжээг амбийц нь тодорхойлдог. Жижиг улстөрчид албан тушаал зэрэг дэвийн төлөө өрсөлд­дөг бол томоохон улстөр­чид тоглоомын эрэмбийн дараагийн шатанд буюу улс орны эрх ашгийн тө­лөө өрсөлдөөнд ордог.

Read More »

Тавантолгойн нүүрсийг ирэх долоо хоногоос экспортолно

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. 2009 оноос хойш анх удаагаа инфляц нэг оронтой тоонд хүрч, 9,8 болж буурсан нь Засгийн газар Монголбанктай хамтарч үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлсний үр дүн юм гэдгийг Засгийн газрын тэргүүн эхлээд тодотголоо.

Read More »

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСӨВ

Монгол Улсын 2013 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус  тооцогдсон. Үүнд: Улсын төсвийн 2013 оны нийт орлого 5,223.6 тэрбум төгрөгт хүрч, нийт …

Read More »

Зонхилох эх үүсвэр нь уул уурхайн орлогоос бүрддэг гадаад орнуудын баялагийн сангийн тогтолцоо, удирдлага, туршлага, арга зүй

•  Электрон хувилбар Уул уурхай, олборлох салбарын орлогоос үндсэн эх үүсвэр нь голчлон бүрддэг бөгөөд хүний хөгжил, нийгмийн хамгаалал, гадаад, дотоод хөрөнгө оруулалтад чиглэсэн зориулалт бүхий Баялгийн сангийн нэгдсэн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа

Read More »
Translate »