“Export-Import” банк “Оюутолгой” төслийг 500 сая ам.доллараар санхүүжүүлнэ

“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын хоёрдугаар шатанд шаардагдах хөрөнгийг “Rio Tinto” групп олон улсын банкуудаас татахаар төлөвлөж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ. 2013-05-20bankТэгвэл тэдэнтэй хамтрахаа амлаад байсан АНУ-ын “Export-Import” банкны ТУЗ 500 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.
Тус улсын Худалдаа, хөдөлмөрийн яамны аргачлалаар тооцоход уг зээл АНУ-д 2000 орчим ажлын байр шинээр нэмэгдүүлэх боломжтой гэнэ. “Энэ санхүүжилт Америкийн ажил эрхлэлт, эдийн засгийг дэмжээд зогсохгүй Монголын ДНБ-ий өсөлтөд шууд нөлөөлөх юм” хэмээн “Export-Import” банкны ерөнхийлөгч Фред Хочберг тэмдэглэжээ.
Түүнчлэн тэрбээр “АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг энэ том төсөлд ашигласнаар уг санхүүжилт Аризона, Колорадо, Иллинойс, Нью-Йорк, Техас мужид хоёр мянган ажлын байр шинээр бий болгоно” хэмээн ярьсан байна.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »