Гадаад валютаар төлбөр тооцоо хийхгүй байхыг шаардлаа

Бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийж байгаа талаар иргэд ШӨХТГ-т гомдол санал олон ирүүлэх болжээ. Энэ дагуу тус газраас шалгалт хийж, зарим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг гадаад валютаар хийж байсныг тогтоожээ. Иймээс тус газраас төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай албан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжид өчигдөр албан ёсоор тавив.
Шаардлагыг долоо хоногийн дотор хангах ёстой бөгөөд биелүүлээгүй тохиолдолд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, аж ахуйн нэгжийг 50-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох, удаа дараа ийм үйлдэл гаргасан байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийх нь үндэсний мөнгөн тэмдэгтийг сулруулах, бараа бүтээгдэхүүний үнэ өсгөх, үүний улмаас иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөх зэрэг хэд хэдэн сөрөг үр дагавартай аж.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн болон барилгын томоохон компаниуд, автомашин борлуулж байгаа зарим аж ахуйн нэгж, хувийн бага сургууль төлбөр тооцоогоо гадаад валютаар хийдэг байна.

Өнөөдөр

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »