Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлалаа

Нийгмийн хариуц¬лагыг хэрэгжүүлэгч “Зууны мэдээ” сонин монгол¬чуудын төр улсаа байгуулсан гал голомт, түүх соёлын өлгий бол¬сон Бурхан Халдун уулыг онцгой бүс болгоё хэмээн оны эхнээс асуудал дэв¬шүүлж ирсэн билээ. burhanhaldunТөр, засгийн анхаарлыг хандуулах зорилгоор цув¬рал нийтлэл, сурвалжлага, ярилцлагыг бэлтгэн уншигчдадаа хүргэж, мөн салбарын сайд, УИХ-ын гишүүд, холбогдох газрууд, эр¬дэм¬тэн, судлаачдыг урьж хэлэлцүүлэг өрнүүлж байв.
Тэрхүү хэлэлцүүлгийг салбарын сайд Ц.Оюунгэрэл “Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна. Монголчууд энэ уулаа анхаарч, ач холбогдол өгч байгааг ЮНЕСКО бүртгэж, харж байгаа” хэмээн тэмдэглэж байсан. Мөн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Ганбат нар бидний санаачилгыг дэмжиж, хуулийн төсөл санаачлан боловсруулах талаар судлах, дэмжихээ илэрхийлж байв. Тэгвэл Засгийн  газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар төрийн тахилгат Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрхнаар олон нийтэд зарлан тунхаглахаар шийдвэрлэлээ.Засгийн газар, УИХ-ын гишүүд Бурхан Халдун уулыг онцгой бүс болгох, харуул хамгаалалтыг сайжруулах, түүнд хандах олон нийтийн хандлагад ач холбогдол өгч өөрсдийн төвшинд ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ юм.
Засгийн газрын хуралдааны протоколд “Чингис хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр тэмдэглэж байх болсонтой холбогдуулан Монгол Улс, Их хааны түүхтэй салшгүй холбоотой Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхаглах нь зүйтэй. Ингэснээр монголчуудын түүх, соёлоороо бахархах, хайрлан хүндлэхэд чухал хувь нэмэр үзүүлнэ” хэмээн онцолжээ. Мөн Бурхан Халдуныг эртнээс тахиж ирсэн тахилга, тайлгын уламжлалын тухай товч дурьдаж, түүхэн ач холбогдлын үнэ цэнийг онцгойлон авч үзжээ. Түүнд “Бурхан халдуныг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монголын Их эзэнт гүрний сүлд уул болгон тайж байжээ. Бурхан халдун, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар “Их хориг” гэж нэрлэж байсан түүх ч бий. Тахилга тайлгын энэ уламжлал 1920-иод оноос улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэсэг зуур тасалдсан ч нутгийн иргэд нууцаар хийж, уламжлалыг алдагдуулалгүй хадгалан авч үлдсэн байдаг. Улс төр, соёлын хүрээнд шинэчлэл хийгдсэн 1990 оноос тахилга тайлгын уламжлал эргэн сэргэсэн юм” гэсэн байна.
Төрийн тахилгат Бурхан Халдун уул ийнхүү Үндэсний бахархалт хайрхан боллоо. Үүнийг дагаад харуул, хамгаалалтыг сайжруулах нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөх эерэг нөлөөтэй юм. Тухайлбал, тахиж байна гэж ойр орчныг нь талхалж, байгаль орчныг бохирдуулдаг явдалд цэг тавих жишиг тогтох учиртай. Зарим эрдэмтэн, судлаач гэх сэтэр зүүсэн этгээдүүд гадаадын төсөл хэрэгжүүлэгч нартай хамтран хууль бусаар зураг авалт хийж, хэсүүчилж явдгаа ч болих ёстой. Энэ бүхэнд  Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхан болгосон нь ихээхэн хувь нэмэр оруулах нь ойлгомжтой. Харин дараагийн удаад бүсчлэлийн асуудлыг эргэж харах, өөрчлөх  шаардлагатай. Тэр  нь одоо байгаа төрийн хамгаалалтын нөхцлийг  дээшлүүлэх, тодруулбал онгон бүс болгож хуульчлах асуудал  юм. Нэгэнт нааштай шийдвэрүүд эхнээсээ гарч буй учраас ирэх жил буюу 2014 оны зургадугаар сард Бурхан Халдуныг ЮНЕСКО-гийн дэлхий өвд бүртгэх асуудлыг хэлэлцэх хүртэл хуулийн төсөл гарч Үндэсний бахархалт хайрхан уулын бүсчлэлд өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Ч.ОЛДОХ  “Зууны мэдээ”

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »