Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ 2009 онд баталж, мөрдүүлсэн байна. Гэвч хууль батлагдсанаас хойших хугацаанд Засгийн газраас 5 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч үйл ажиллагаа нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчил арилж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болох, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах зохицуулалтууд бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэх, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »