Эрчим хүч хэмнэхэд Тайландтай хамтран ажиллана

Эрчим хүчний сайд М.Сономпил Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд Понгсак Руктапонгписал, ШУТехнологийн сайд Ворават Аюупиняакул нарыг  4 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч уулзлаа.2013-04-30saidТайландын Вант улсын рчим хүчний сайд, цаашид хамтран ажиллахад энэхүү уулзалт нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлээд монголын эрчим хүчний салбарын бүс нутгийн хангамжийн талаар асууж, бусад улсаас эрчим хүчийг экспортолж авах сонирхолтой байдгаа хэллээ.
Сономпил сайд, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй компанийн төлөөлөл хамт ирсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний, шатдаг занар, хийн асуудлаар тус бүр тодруулж байлаа.
“Манай орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 5 орчим хувийг хангаж байгаа бөгөөд 2020 он гэхэд энэ хэмжээг 20 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах хүсэлтэй” гэдгээ салбарын сайд энэ үеэр ярилаа.
Уулзалтын төгсгөлд Тайландын Эрчим хүчний сайд хэлэхдээ, Хоёр орны харилцаа хувийн хэвшлийнхнийг оролцуулснаар хөгжих өргөн боломж байгааг харж байгаагаа онцлоод Эрчим хүчний сайдыг өөрийн оронд айлчлахыг урилаа.
Эрчим хүчний хөгжлийн төв, Тайландын Ван пу компани хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн дагуу эрчим хүчний салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, хамтран ажиллах юм. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд монголын талаас Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ҮХААХҮ-ийн дэд сайд Цогтгэрэл нар байлцлаа.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »