“Оюутолгой” компани 219 үндсэн ажилтан болон туслан гүйцэтгэгч компанийн 100 гаруй ажилтандаа бүтцийн өөрчлөлтөд орсон хэмээн мэдэгджээ.
Хөдөлмөрийн хуулинд зааснаар эдгээр ажилтнууд мэдэгдэл хүлээж авснаас хойш 45 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 14-нд ажлаас халагдсан тушаалаа хүлээн авах юм байна. Тэгвэл энэ 45 хоногийн хугацаанд ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдэл урамшуулалтай нь хамт олгох эсэх талаар Үйлдвэрчний хорооныхон компанийн удирдлагуудтай ярилцахаар болов. “Оюутолгой” компанийн удирдлагууд болон Үйлдвэрчний хорооныхон ирэх долоо хоногт энэ асуудлаар уулзахаар болжээ. Үйлдвэрчний хорооноос тус компани бүтцийн өөрчлөлт хийх болсон үндэслэлийг нарийвчлан судалж, мэдэгдэл авсан ажилтнуудыг өөр хэлтэс рүү шилжүүлэх, сул орон тоо байгаа эсэхийг шалгах аж. Үүнээс гадна ажлаас гэнэт халагдсан тэтгэмжийн хэмжээ зээлд хамрагдсан ажилтнуудын асуудлыг компани хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ хэмээн “Оюутолгой”-н Үйлдвэрчний хорооноос мэдэгдлээ.
Б.Заяа