322 лиценз бүхий талбайд хайгуул хийнэ

amg

АМГ-ын мэдээлснээр 4 дүгээр сарын байдлаар 1526 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

Энэ сарын 6-ны байдлаар 322 тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд ирүүлсэн байна.

Өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэн 86.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг геологи,  хайгуулын ажилд зарцуулж байжээ. 

Энэ оны тавдугаар сарын 9-ний байдлаар нийт 2851 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 1325 нь ашиглалтын, 1526 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. 

Нийт 12.5 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгогдсон нь Монгол улсын нутаг дэвсгэрийн найман хувийг эзэлж байгаа бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл 11.6 сая га талбай буюу нутаг дэвсгэрийн 7.4 хувийг эзэлж байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »