-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгоно-
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах айлчлал өнөөдөр эхэлж байна. Айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
–БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ.
Гадаад хэргийн сайд Ван И Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ халдварт өвчинтэй тэмцэж байсан хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хандив өргөсөнд талархаж явдаг. Энэхүү айлчлал хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна.
Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах юм.
-Өвөр Монголд өрнөж буй эсэргүүцлийн талаар асуумаар байна. Нэгдсэн сурах бичиг хэрэглэх БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг.
Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн ажилд өндөр ач холбогдол өгч 2017 онд Үндэсний сурах бичгийн комиссыг байгуулан их дээд, дунд болон бага сургуулийн сурах бичиг гаргах менежментийг илүү сайжруулан, төр засгаас стратеги, төлөвлөгөө, нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн.
Улмаар Үндэсний сурах бичгийн комиссоос бага, дунд сургуулийн хэл бичиг, ёс зүй ба хуулийн засаглал (улс төр), түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг улсын хэмжээнд гаргасан.
2017 оны есдүгээр сараас улсын хэмжээнд бүх бага, дунд сургууль энэхүү сурах бичгийг нэгдсэн журмаар хэрэглэхээр болсон. Өвөр Монголд хятад хэлээр сургалт явуулдаг бага, дунд сургуулиуд мөн нэгэн зэрэг хэрэглэхээр болсон. Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний албан ёсны сурах бичиг.
Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах юм.
Үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг суурь албан журмын боловсрол олгох үе шатны сургуулиуд дээрх гурван бичгийг хэрэглэх болсон.
Шинжаан Уйгарын Өөртөө засах оронд 2017 оноос, Төвөдийн Өөртөө засах оронд 2018 оноос эхлэн улсын нийтээр хэрэглэдэг хэлээр зааж эхэлсэн. Өвөр Монгол, Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычуань зэрэг зургаан мужид Өвөр Монголд үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд энэ намраас эхлэн дээрх гурван сурах бичгийг сургалтад хэрэглэхээр болсон.
Өвөр Монгол нь Үндэсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэстний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр Өвөр Монголд хэл бичиг ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг хэрэглэх журмыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасныг Боловсролын яамнаас зөвшөөрсөн байна.
Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид энэ оны намраас эхлээд хэл бичиг нэгдсэн сурах бичгийг, 2021 оноос Ёс зүй ба хуулийн засаглал нэгдсэн сурах бичгийг 2022 оноос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид түүх нэгдсэн сурах бичгийг тус тус хэрэглэж эхлэх бөгөөд улсын нийтээр хэрэглэдэг хэлээр заах болсон.
Ийнхүү Өвөр Монголын засаг захиргаанаас боловсролын танхимыг ӨЗО-д үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулиудын анхан, дундын нэгдүгээр ангийн сурагчид улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг хэрэглэх журмыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан гаргахыг зөвшөөрсөн. Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдэл юм.
Үндэстний хэлээр заадаг бага дунд сургуулиуд нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь үндэстний нутаг дэвсгэрт улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр, улсын сурах бичиг ашиглалтын удирдлагын томоохон өөрчлөлт, үндэстний сургуулиудын улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн хэрэглээний түвшинг тасралтгүй сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм.
Бид албадан хэрэгжүүлээгүй. Шат шатандаа хэрэгжүүлсээр ирсэн зүйл.
-Одоо хэрэгжиж буй хос хэлний сургалтын тогтолцоо өөрчлөгдсөн юм уу?
-2020 оны хичээлийн жилээс эхлэн үндэстний хэлээр хичээл заадаг бүх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр анги болон анхан дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн “хэл бичиг” сурах бичгийг ашиглан, улсын нийтийн хэл, бичгээр хичээл заана.
Өмнөх жилүүдэд бага сургуулийн хоёрдугаар ангиас орж эхэлдэг байсан хятад хэлний хичээлийг бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон орж, анхан дунд сургуулийн нэгдүгээр ангид үздэг хятад хэлний хичээлийг улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон өөрчилж байна.
“Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа. Харин бусад улстай шуурхай гарц нээсэн.
Бусад хичээл болон бусад ангиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, сурах бичиг өөрчлөгдөөгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөөгүй.
Монгол хэл бичгийн цаг өөрчлөгдөөгүй. Гурван хичээлийн сурах бичгийг цогцоор нь танилцуулснаас хойш үндэстний хэлээр хичээл заадаг бага дунд сургууль болон бусад хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орохгүй, сурах бичиг өөрчлөгдөхгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөхгүй. Монгол хэлний цаг ч мөн өөрчлөгдөхгүй. Иймээс одоо ашиглаж буй хос хэлний сургалтын тогтолцоо огт өөрчлөгдөөгүй. Монгол хэлийг хязгаарласан зүйл байхгүй. Энэ өөрчлөлт нь хэл бичгийг хятадаар заахаар болсон юм. .
-Сурагчид нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь ямар давуу талтай юм бэ?
-Хэл бол хүн хоорондын ойлголцлын чухал хэрэгсэл. Үндэстний цөөнхийн сурагчид улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах нийгэмд хөл тавихад нь тустай.
Улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг нь хэл бичгийн хичээлийн өөрчлөлтийн дэвшилтэт үзэл хийгээд амжилттай туршлагыг хуримтлуулж, сурагчдын санаачилгатай байдал болон практик чадварыг төлөвшүүлэхэд анхаарч, санаачилгатай, хамтаар ажилласан судалгаанд тулгуурласан сурах арга барилыг санаачлан хэл бичгийн хэрэглээг бэхжүүлж хэл бичиг амьдралын холбоог бэхжүүлж сурагчийн хэл бичгийн чадварыг бүх талаар дээшлүүлэхэд анхаарсан.
Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна.
Хятад улс олон үндэстэнтэй. Засгийн газар үндэстнүүдийн хэл бичгийн эрх тэгш байдлыг баримтлах зорилгоор тусгай хууль боловсруулж бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн үндэсний цөөнхийн хэл бичгийг хэрэглэх эрхийг хамгаалдаг.
Дэлхийн бусад улс орнуудын адил БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг.
-Өвөр Монголд эх хэлээрээ хичээлээ оруулахыг эрмэлзэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Өвөр Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугьж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өвөр Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан.
Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү.Өвөр Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай.
Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд.
“Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна.
-Хятад, Монгол хоёр улсын хоорондын “Ногоон гарц” журмын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ. Хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн машин энэ журмаар нэмэгдэнэ гэж ойлгож байгаа?
-Цар тахлаас үүдэн хоёр орны худалдаа эдийн засаг хийгээд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний саад учраад байна. Цар тахлын хүнд бэрхшээлийг даван туулах, халдвар хамгааллын шаардлагыг хангасан нөхцөлд үйлдвэрлэлийг сэргээх үүднээс Хятадын тал “Ногоон гарц”-ыг санаачилсан.
Ганц мод, Гашуунсухайтын боомтын ажиллах цагийг сунгасан. Бид хүч бололцоогоо дайчилж хилээр 2,000 гаруй нүүрс тээвэрлэлтийн машин гарч байна. Энэ нь коронавирусийн өмнөх хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм. Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна.
Нүүрсний хэрэгцээ багасаж байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна.
Нүүрс дороо зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна. Хятад улс хөрш орнуудынхаа хооронд хэрэгжүүлдэг “Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа. Харин бусад улстай шуурхай гарц нээсэн.
Шуурхай гарц нь дан ганц хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг. Харин Ногоон гарц нь хүмүүс, авто тээвэр, худалдааг зохицуулдаг. Ийм гарц хэрэгжүүлсний ачаар танай талаас олон жолооч орж ирж байгаа. Ийм гарц байхгүй бол короновирусийн үед хилээр нэвтрэхэд улам хүндрэлтэй.