УС ХАНГАМЖИЙН ЦЕХ ШИНЭЭР ШИНГЭН АЗОТ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

     Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн 2020 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт 98 хувийн биелэлттэй байна.Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлогын үр дүнд бүтцийн цех нэгжүүд усны зохистой хэрэглээнд санаачилгатай, хэмнэлттэй ажиллаж буйг Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх мэдээлэлдээ онцоллоо.

     Оны эхнээс эргэлтийн усны хэрэглээ төлөвлөсөн хэмжээнээс илүү гарах төлөвтэй байгаа бол татан зайлуулж, цэвэрлэсэн бохир ус төлөвлөгөөнөөс бага байгаа юм. Энэ нь цар тахлын үед  үйлдвэрлэл, сургууль цэцэрлэг болон олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа зогссоноос цэвэрлэх байгууламжид ирэх ахуйн бохир усны хэмжээ багассантай холбоотой. Нэг талаас үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд сөрөг нөлөөлсөн ч нөгөө талаар байгаль экологид ээлтэй сайн үзүүлэлт гэдгийг албаны хүн тайлбарлав. Тус цехийнхэн ацетилин, хүчилтөрөгч зэрэг хийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Үүнд үйлдвэрийн хэмжээнд олон томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн нь нөлөөлжээ. 

     Мөн Холбоо мэдээллийн  технологи, автоматжуулалтын цехэд хөргөлтийн зориулалттай шингэн азот үйлдвэрлэж нийлүүлсэн нь төлөвлөгөөний биелэлтэд эерэг нөлөө үзүүлсэн байна. Шингэн азот нь тус цехийн энэ онд шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм. Түүнчлэн эргэлтийн насосны үндсэн тоноглолыг Япон улсын “Эбара” фирмийн насосоор солих ажлыг төлөвлөн, эхний насосыг өнгөрсөн 5 дугаар сард ашиглалтад оруулсан байна. Үр дүнд нь 500 орчим сая төгрөгний хэмнэлттэй ажиллажээ. Харин хоёр дахь насосны угсралт, тохируулгыг дуусгаж, энэ сарын 20-нд залгахаар төлөвлөж байгаа аж. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »