ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР SENTRY СИСТЕМИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД ТУРШЛАА

  ”Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн болон Ил уурхайн маркшейдерууд “АйТи Экспертс” ХХК-тай хамтран Австрали улсын Maptek компанийн Sentry системийг Монголд анх удаа 20 хоногийн хугацаанд туршлаа.  Sentry систем нь ил болон далд уурхайн хананы тогтворжилтын байнгын хяналт мониторинг хийдэг систем бөгөөд XR-3 лазер скайнерт түшиглэн хийгдсэн байна. 2017 оноос XR-3 лазер скайнерыг үйлдвэрт маш үр дүнтэй ашиглаж иржээ. Харин Sentry системийн бусад бүрдэл болох программ хангамж, цаг уурын станц  нь Австрали улсаас 10 дугаар сарын сүүлээр ирж “АйТи Экспертс” ХХК-ийн мэргэжилтнүүд холболт тохируулгын ажлыг хийсэн байна. Мөн хяналтын үйл явц болон өгөгдөл боловсруулалтын ажлыг Австрали улсын Maptek компанийн мэргэжилтнүүд хийжээ. Уурхайн насжилт нэмэгдэж, гүнзгийрэхийн хэрээр  уурхайн хананд нуралт үүсэх эрсдэл бий болдог. Тиймээс уурхайн тогтвортой байдал алдагдаж, нуралт үүсэх эрсдлээс сэргийлэн аюулгүй байдлыг хангахад тус систем нь чухал үүрэгтэй. Sentry системийг уурхайд туршиж, нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцсэн уурхайн хяналт хийх боломж бүрдэх юм.

Т.БАТ
ФОТО: Б.БАТТӨГС

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »