УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Уул уурхайн аюулгүйн бүсэд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, тээврийн жолооч нарын дунд коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор салбарын ажилтнуудыг нэн түрүүнд вакцинжуулалтад хамруулах шаардлагатай байгаа.    Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хандан коронавируст халдварын эсрэг хийгдэж буй вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн ажилтнууд болон тээврийн жолооч нарын судалгааг хүргүүлсэн. Зарим томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан нийт ажилчдаа халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учир яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд ажилтнуудаа дархлаажуулалтын вакциныг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч хийлгэхийг зөвшөөрөх эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос чиглэл авах албан тоотыг хүргүүлээд байна. Эх сурвалж: https://www.mmhi.gov.mn/

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »