Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд зөвхөн ОХУ-аас хамааралтай байхаа болих шинж тэмдгүүд эхнээсээ харагдах боллоо. Тамсгийн сав газраас олборлосон түүхий нефтиэ өнгөрсөн жилээс Хятад руу экспортлох болсноор нефть олборлогч орны тоонд зүй ёсоор орж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар нефтиэс 120 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Дашрам өгүүлэхэд, манайх нефтийн үйлдвэртэй болтлоо хоёр сая тонн түүхий нефть ОХУ-аас импортлож түүнийгээ Хөх хотод боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангахаар ярилцаж байгаа дуулдав.
Ц. Есүтэнгэс