Толь хадыг хууль бусаар тусгай хамгаалалтаас чөлөөлжээ

Өмнөговь аймгийн Ноён сумын Толь хад орч­мын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малт­малын олборлолт явуула­хаар гадаадын компаниуд шүүхдэж  буй талаар өм­нөх дугаартаа хүргэсэн билээ. Энэ удаа аймгийн өмнөх удирдлагууд Толь хад орчмыг хууль бусаар тусгай хамгаалалтаас нь чөлөөлсөн тухай мэдээл­лийг хүргэж байна. Өмнө­говь аймгийн Гурвантэс сумын Баясах баг орчим, 2013-03-10toli hadНоён сумын Толь хад, Ноён богд Саран хөндийн орчмын 32 мянган га, Хан­хонгор сумын нутагт орших Балгасан голын улаан нуур орчмын 10 мянга га газрыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд тусгай хамгаалалтад авч байв. Уг газруудад гадаадын 100 хувийн хө­рөнгө оруулалт­тай “Пибо­д­и Винсвей Ро­сер­сез” болон “Саусгоби сэндс” компани ашигт малтмал олборлох лиценз авсан нь тусгай хамгаа­лалтад хоёр дахь удаагаа авахад хүргэ­жээ. Тодруул­бал, дээрх газрыг 2005 оны долдугаар сарын 7-нд тус­гай хамгаа­лалтад авч байж. Гэтэл 2008 оны найм­дугаар сарын 26-ны С.Цэрэнбаяр даргатай ИТХ-ынхан тус­гай хам­гаалалттай газар нутгаас 335 га газрыг чө­лөө­лөх 79 дүгээр тогтоол гаргасан байв. Гэтэл ком­па­ниуд орон нутгийн тус­гай хам­гаалалтад авсан хугацаанд ашиглалтын болон хайгуу­лын лиценз авсан байх юм. Тухайлбал, “Пибоди Винсвей Росер­сез” ком­пани Толь хад орчимд 22 мянган га тал­байд лиценз эзэмшдэг. Компанийн хай­гуу­лын үйл ажиллагаа ирэх онд дуусна. Тэд хай­гуулын эрхээ орон нутгийн тусгай хамгаалалтад авсан үед буюу 2008 оны найм­дугаар сарын 25-нд авчээ. Зарим газрыг мөн оны дөрөв, гуравдугаар сард ч авч байж. Байгалийг уна­ган төрхөөр нь авч үлдэ­хээр тусгай хамгаалалтад авсан нутагт эрх бүхий байгууллагууд ийнхүү зөв­шөөрөл олгожээ.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ ШИЙДВЭРЭЭ ЦУЦАЛЖЭЭ

Аймгийн ИХТ-ын дарга асан С.Цэрэнбаяр. 2008 онд аймгийн ИТХ-ын дарга байхдаа газар нутгаа харийнхнаас хам­гаа­лах бус ашигт малтмал олборлуулахаар тусгай хамгаалалтаас гаргах шийд­вэрийг гаргаж бай­санд нутгийн иргэд бу­химд­даг юм билээ. ИТХ-ын дарга аймагтаа нэлээд нэр хүнд муутай нэгэн аж. Аймгийнхаа газар нутгийг зарж иддэг гэдгээрээ ал­дартай гэнэ. Тэрээр Толь хад орчмын нутгаас гадна Гурвантэс сумын Эрдэнэ-Уул хэмээх аймгийн есөн гайхамшгийн нэгийг ч тэдэнд өгсөн гэх мэдээлэл байна. Ямартаа ч 2008 оноос төрийн албаа өгөөд гадаадад амар жимэр амь­дарч буй сурагтай. С.Цэрэн­баяр 2005 онд Засаг дарга байхдаа тусгай хамгаалалтад авч байсан шийдвэрээ цуцалж, “…Айм­гийн ИТХ-ын 2005 оны 3/5 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаа­лалтад авсан газраас хавс­ралтад заасан солбилцол бүхий 335 га газрыг ашигт малтмал олборлох чиглэ­лээр чөлөөлсүгэй…” хэ­мээн 2008 оны наймдугаар сарын 26-нд гаргасан бай­на. Уг шийдвэр уул уур­хайн компаниудын ли­цен­зийн эрх авсан үетэй давхцдаг болохыг эх сур­валж мэдээлсэн юм. Өө­рөөр хэлбэл, “Пибоди Винс­­вей Росерсез” ком­панийн эрх авсны мар­гааш нь уг шийдвэрийг гаргаж байсан гэв. Нөгөө талаар чөлөөлсөн шийдвэр нь холбогдох хуулийг зөрч­сөн гэв. Ашигт малт­малын тухай хуулийн 14.2-т То­дор­хой газрыг тусгай хэ­рэг­цээнд байлгах хугацаа таваас доошгүй жил байна гэжээ. Гэтэл аймгийн удирд­­лагууд гурван жи­лийн дараа тусгай хамгаа­лалтаас гаргаж, ашигт малтмал олборлох эрхийг олгочихсон байна.

Орон нутгийн удирд­лагууд газар нутгаараа “тоглодог” жишээг бай­галь хамгаалагчид олонтаа ярьсныг дуулсан юм. Тэд эхлээд ашигт малтмалын баялагтай газар нутгаа тусгай хамгаалалтад ав­чих­даг. Харин дараа нь цуцлаад ашигладаг гэх. Ямартаа ч энэ маягаар гурван жилийн өмнө  тусгай хамгаалалтад авчихаад эргээд цуцал­чихсан энэ жишээ олон хүнд хардлага төрүүлэх нь гарцаагүй.  Харин хол­богдох хууль журамд нь үүнийг илрүүлэх, хязгаар­лах заалт байдаггүй нь харамсалтай.

Б.ЭНХЗАЯА

 

 

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »