“Иргэдийн Алъянс” төвийн захирал Ж.Занаа:

2013-02-26zanaa2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн төлөөллөөс манай сайт тоймлон хүргэж байна.

Ж.Занаа: Стратегийн эрдэс ба баялаг гэсэн тусгай хуультай болмоор байна. Баялаг гэдэгт Монгол орны ховор өвс ургамал, амьтан, шавьжийг оруулъя. Хэний ч хараа хяналтгүйгээр гадагш зөөж байгаа ховор баялгаа хуультай болгох ёстой. Монгол ойн нөөц багатай, хуурайшилт ихэсч байгаа орон. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнийг баялаг гэж тооцоод бусдыг хаяж таарахгүй. Үүнийг нэгтгэсэн хууль гаргах хэрэгтэй байна.

2013-02-26zanaa
Хэлэлцүүлэгт Монголын бизнесийн зөвлөл, Эрдэнэс Монгол ХХК, Монголын үндэсний уул уурхайн ассоциац, Пибоди Энержи ХХК, Багануур ХХК, Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монголын алт ХХК, Аспайр Майнинг ХХК, Мо-Эн-Ко ХХК, Ориго Партнерс, Англо-Америк зэрэг хувийн хэвшлийн байгууллага, Монголын хүрээлэн буй орчны зөвлөл, Хил хязгааргүй алхам, Байгаль орчны иргэний зөвлөл, Иргэний эвсэл, МУИС-ийн зарим багш нар зэрэг иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, Уул уурхайн хүрээлэн, SMI, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллага, Махони Лиотта, Лимэн Лишү, Легал Консалтинг, Минтер Эллисон, Ананд Батзаяа фирм зэрэг хуулийн фирм, Дэлхийн банк, Германы хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар байр суурь, санал бодлоо илэрхийлцгээв.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »