ГОЛУУДАА БООМИЛОХ ЗАСАГ ТӨЛӨВЛӨГӨӨ-4

2008 оны дөрөвдүгээр сарын 15. Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар Эгийн голын усан цахилгаан станцын төслөөс татгалзах болсон шалтгаанаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр тайлбарлаж байв. 2013-05-10golТэрбээр “Эгийн голд усан цахилгаан станц барьснаас нийслэлд цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Тэгээд ч байгаль орчин талаасаа аваад үзсэн ч УЦСын далан загасны нүүдэлд сөргөөр нөлөөлөх нь тогтоогдсон. Мөн Эгийн голын урсац улам бүр муудсаар байна. Энэ нь яваандаа УЦС бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, зарим үед зогсох зэргээр үйл ажиллагаанд нь нөлөөлөх магадлалтай” гээд л дуржигнуулж байв. Чухам энэ үеэр Тайшир, Дөргөний УЦСын хувь заяа бас сөхөгдсөн юм. Усны инженер үүдийн төлөвлөж тооцсоноор Тайширын усан цахилгаан станц дөрвөн сарын өмн ө ашиглалтад орж, эрчим хүчээ түгээгээд эхэлчихсэн байх учиртай. Гэвч сайд “Одоогоор ус нь хүрэх ёстой түвшингээсээ таван метрээр доогуур байгаа. Хэзээ хангалттай түвшинд хүрэхийг хэлж мэдэхгүй байна” хэмээн учирлав. УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж тэссэнгүй, Тайширын УЦС-ыг зургадугаар сарын 10-дын үеэр ашиглалтад оруулахыг аминчлан ”захив”.

Учир нь сонгуулийн өмнө тууз хайчлах нь түүний хувьд чухал байсан биз ээ. Хамгийн гол нь УИХын Эдийн засгийн байнгын хорооны олон гиш үүн Эгийн голын усан цахилгаан станцын төслийг буцаах нь зөв гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм. Түүнчлэн Т.Очирхүү гишүүн энэ төслөөс татгалзсан нь үндэсний эрх ашигт нийцсэн шийдвэр хэмээн онцолсон нь хэвлэлийн шар хуудсанд тэмдэглэгдэн үлджээ. УИХ-ын гишүүдийн “за – хиалга” хоосон бай санг үй. Тай ширын УЦС-ын санг дүүр гэхийн тулд Завхан голын усыг өдөр шөнөгүй боос ноос 500 гаруй км тасарч, улаан сайр болсон гашуун түүх бичигдсэн юм. Уг нь тус станцын суу рилагдсан чадал нь 11 МВт. Гэвч ус ны нөөц, станцын ажиллагаа наас шалт гаалж өнөөдөр дунджаар 3.5- 4.1 МВтээс илүү ачаалах чадал гүй байна. Баруун бүсийг эрчим хү- чээр найдвартай хангах томоо хон УЦС гэсэн тодотголтой Дөргө- ний УЦС ашиг лалтад ороод хэдэн жилийг элээв. Гэвч өдгөө зардлаа нөхөх нь бүү хэл Ховд аймгийн хэдхэн сумаас илүүд цахилгаан тү гээж хүчирсэн гүй. Түүнчлэн го луудын экосистемд сөр гөөр нө- лөөлнө гэсэн эрдэмтдийн таа маг “Тай шир УЦС” дээр гэхэд биел чихээд байна. Тус станцыг бари хаас өмнө голын эх рүү гарсан хадран загаснууд генийн өөрчлөлтөд орж, амны хэлбэр нь “хувирч”, хүнээр бол гажигтай хүүхдүүд төрж эхэлжээ. Ийм өөрчлөлтөд орсон загас аажим даа устдаг гээд тоочвол экосис тем, биологийн төрөл зүйлүүдэд хор нөлөөтэй зүйл ажиглагдах болсон нь сүйрэл биш гэж үү.

ХӨВСГӨЛИЙН КАСКАД
Томоохон голуудаа боож, хаах засаг төлөвлөгөөг манай усны инженерүүд улам бүр лавшруулж, бүр уг үндсээр нь боомилохоор шийджээ. Тодорхой хэлбэл, Хөвсгөлийн Ха гал, Эгийн голоос эхлээд Сэлэнгэ мөрөн дамнуулан 10 гаруй бага оврын усан цахилгаан станцыг ярзайтал бос – гох төлөвлөгөө боловсруулсан байх юм. Үү нийгээ тэд “Хөвсгөл-Сэлэн гийн кас кад УЦС-ууд” хэмээн нэрлэв. Тус бүс нутагт хэн дуртай нь халдах бүү хэл, ширхэг чулууг нь хүртэл хөдөлг өхийг цээрлэдэг бус уу. Угтаа бол Монгол Улс орших уу, эс орших уу гэ дэг Хөвсгөл, Сэлэнгийн сав газ рын эко логийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Энэ тодорхойлолтыг би дур мэдэн хэлээгүй юм шүү. Байгаль орчны салбарын эрдэмтэн судлаа чид ийн тодорхойлсныг өдгөө сөхөн сануулахын шалтгаан бидэнд байна. Хөвсгөл-Сэлэнгийн каскад усан ца хилгаан станцуудыг Сэлэнгийн болон Эгийн гэж хоёр бүлэгт хуваажээ. Эгийн голын каскад буюу цуваа нь 3.0 МВтын Хатгалын, 5.0 МВт-ын Хэн хэртийн, 40 МВт-ын Элстэйн, 50 МВт-ын Цамбын хийдийн, 40 МВт-ын Хантайн, 220 МВт-ын хүчин чадал тай Эгийн голын УЦС”-аас бүрдэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, Хатга лаас Эг хүртэл нийт долоон голын ус ыг долоон далангаар хааж боох тө сөл боловсруулсан нь энэ. Олон жи лийн өмнөөс яригдаж, эцэстээ бүтэлг үйтсэн Эгийн голын УЦС-ын төсөл ийнхүү амилж эхэлжээ. Түүх сөхье. С.Зориг агсны үх лийг Эгийн голын усан цахилгаан станц – тай холбон тайлбарлаж байсныг са – наж байна уу. Гадаадаас орж ирэх асар их мөнгөний чимээ, тендер шал га руулалт хийгээд улстөрчид, бизнесмен үү дийн эрх ашгийн зөрчлөөс болж түү нийг амь эрсэдсэн байж болзош – гүй гэж үздэг хүмүүс бий. Харин сүү- лийн үед Эгийн голын усан цахил гаан стан цыг ба рих асуудал нэлээд хүч тэй яриг даж эхлэхтэй зэрэгцээд мөнгө- ний үнэр авсан улстөрчид хий гээд төс лөөр гаршсан бүлгүүдийн нойр нь хүрэхгүй чичирч суугаа сурагтай. Ингэхээс ч аргагүй. Хятадад 10 МВт хүчин чадалтай УЦС-ыг барих нийт төсөв дунджаар 10-13 сая ам.дол лар болдог юм байна. Гэтэл манайд 11 МВт-ын хүчин чадал тай “Тай шир УЦС”-ыг 33 сая ам.дол лараар барьсан. Түүнчлэн “Дөр гөн УЦС”-ын үндсэн зээл, хүүтэйгээ нийлээд 30.5 сая ам.доллар болсон. Угаасаа Монголд дэлхийн жишгээс ба раг 2-3 дахин өндөр үнээр УЦС барь даг нь тодорхой болчихоод байна. АНУын Вашингтонд хоёр жилийн өмнө барьсан 8.6 МВт хүчин чадалтай УЦС-ын нийт хөрөнгө оруулалт нь 10.5 сая ам.доллар болжээ. Мөн Зимбабве улсад БНХАУ-ын “Sinohydro” компани 300 МВт-ын хүчин чадалтай УЦС-ыг 400 сая ам.долла раар ба рих гэрээг энэ онд байгуулсан гээд тоочвол жишээ татах хан – галттай баримт бий. Гэтэл дэл хийн жишгээс асар өндөр өртгөөр Мон – голд баригдсан 13 УЦС бүгд анх тооцсон хүчин чадлаараа ажиллах нь бүү хэл, хөрөнгө оруулалтаа ч нөхөж дийлэхгүй байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэ бул ган суманд гэхэд УЦС нэртэй байгууламж өдгөө хэнд ч хэрэггүй балгас болчихсон бэлэн жишээ ч бий. 2007 онд Дани улсын буцалтгүй тусламжаар олгосон нэг тэрбум төгрөгөөр 200 кВт-ын хүчин чадалтай УЦС барьсан түүхтэй. Гэвч ашиглалтад орсноосоо хойш зуны хэдэн сар 45 кВт-аас илүү цахилгаан гаргаж дөнгөөгүй сурагтай.

СЭЛЭНГИЙН КАСКАД
Сэлэнгэ мөрөн дээр гэхэд 300 МВт-ын Шүрэнгийн, 240 МВт-ын Бүрэнгийн, 140 МВт-ын Арцатын, 120 МВт-ын хүчин чадалтай Хутагийн усан цахилгаан станцуудыг цув руулан босгох “мастер” төлөвлөгөө зохиожээ. Гэхдээ энэ зүгээр л нэг мөрөөдөл төдий зохиол гэж бүү бодоорой. Голуудаа боож, гол мөрөн, нуу рын экосистемийн тэнцвэрт байд лыг алдагдуулах төслүүд ажил хэ рэг болох шатандаа улам бүр дөхс өөр байна. Өнөөдрийн байдлаар гэхэд “Шү рэнгийн УЦС”-ын төслийн тех ник, эдийн засгийн үндэслэ лийн аж лын даалгаврын судалгааны ажил ид явагдаж байгаа бөгөөд 2013 оны хоёр дугаар улиралд дуусна. Сэлэнгэ нь манай орны хамгийн том мөрөн. Монгол орны нийт гол мөрний сүлжээний 40 орчим хувийг эзэлдэг. Манай орны нутгаар 600 орчим км урсдаг агуу мөрнөөс улбаатай амьдралын эх булаг, бай галийн тогтолцоо, үр шимт сүлжээг тооцоод барахгүй. Харамсалтай нь өргөн Сэлэнгийн өрцийг цоолохоор эрх мэдэлтнүүдийн бүлэг улайран зүтгэсээр байна. Түүнчлэн 300 МВтын хүчин чадалтай “Шүрэн УЦС”- ыг барихад урьдчилсан байдлаар 450 сая ам.доллар хэрэгтэй хэмээн тооцоод байна.

ХАМГААЛАЛТТАЙ БҮС
Дэлхийн уур амьсгал өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөхийн хэрээр эх байгалийн өнгө гундан шар ла саар байна. Тэр дундаа уур амьсгалын өөрч лөлт манай оронд илүү хурдац тай яваг даж байгааг олон улсын эрдэм тэд тогтоо сон. Угтаа бол Монгол орон улам хуурайшиж, цөлжиж эх лэхэд бидний сүүлчийн хоргодох байр буюу хамгаалалттай бүс нь Хөвсгөл хийгээд Сэлэнгийн сав газар болно гэд гийг судлаа чид ярьдаг. Энэ ч утгаа раа Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөр ний ай сав, экосистемийн тэнцвэрт байд лыг хадгалан хам гаалж үлдэх нь монголчуудын хувьд амин чухал асуудал. Эгийн гол дээр УЦС барих нь дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувь, Монгол орны цэвэр усны нөө- цийн 93.6 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын сав газрын экосистемийн тэнцвэрт бай далд заналхийлж буй байгаль орч ны эсрэг гэмт хэрэг гэж үзэ хээс аргагүй. Эгийн голын адаг дээр барих 60 км урт, хоёр км өр гөн, 90 метр өндөр далан цэнгэг усны экосистемийг бүхэлд нь өөрч лөх хаалт болон данхайх гэж байна. Түүнчлэн 14 мянган га газрын ой мод устах аюулд хүрэх аж. Хөвсгөл нуурын сав газарт дэл хийн дулаарал манай орны бусад газраас илүү эрчимтэй илэрч, агаарын температур сүүлийн 30 жилд Хатгал орчмоор 1.86, Ханх орчмоор 2.7 градусаар дулаарсан су далгаа гарчээ. Хөвсгөл нуурт тогт мол болон түр зуурын урсацтай 96 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх авч гадагшаа урсдаг учраас усны солилцоо бага байх зохилдлогоотой. 500 жилд ганцхан удаа усаа цэвэр шүүлдэг онцлогтой Далай ээ жийн цутгал голууд нь өндөр уул саас эх авдаг учир уналт ихтэй, уулын голын шинж чанар тай, богино хон байдаг гэнэ. Хэрвээ Хөвс гөл далай усаа ийн сэлгэх гүй бол нуур тогт мол болох эрсдэлтэй хэмээн судлаа чид анхааруулжээ. Энэ утгаар нь Хөвсгөл, Сэлэн гийн сав нутгийн эко ло гийн аюул гүй байдалд холбоо той эд гээр төслийг Үндэсний аюул гүй байдлын зөвлөлөөр хэлэл цүүлж яагаад болохгүй гэж. Нэгэнтээ, нэрт сэтгүүлч Ц.Балдорж “Ашиг хон жоо харж биш, алс ирээ дүйгээ бодож бай галь дэл хийгээ хайрлая” хэмээсэн билээ.

Ц.Цэвээнхэрлэн
“Өнөөдөр” сонин

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »