Гадныхан уул уурхайн хуулиа эргэн харж байна

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт ороод удаагүй байна. 2013-05-21uul uurhaiХарийн бизнесмэнүүдэд тавьсан 100 сая ам.долларын босгыг арилгаж, төрийн өмчийн компани биш бол 49 хувийн эзэмшлийн асуудлыг УИХ бус Засгийн газар шийдэхээр болсон билээ. Үр дүнд нь дундраад байсан гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж эрх баригчид хэлж байна.
Манай улсын эдийн засаг 2011 онд анх удаа 17 хувиар өссөн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 7.2 хувь болж буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөнгөний урсгал татарсан бас Тавантолгойд “Чалко”-гийн гэрээ гацсан нь энэ уналтад нөлөөлсөн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГУУД МОНГОЛД ШИНЭЭР ОРЖ ИРЭХ БОЛОЛТОЙ
Гадаадын хөрөнгө оруулагчдад хаягласан Монголын шинэ хуулийн үр дүн ирэх оны хагасаас наашгүй хэмээн шинжээ¬чид тааварлаж байгаа. Энэ зуур мөнгөний төлөөх дэлхийн өрсөлдөөн улам хүчээ авч, ашигт малтмалаар баялаг улс орнууд хууль эрх зүйн орчноо эргэн харж эхлээд байна. Тэдний хурдыг бид гүйцэх эсэхээс эдийн засгаа “хөлд оруулах” хугацаа шалтгаалж байгаа. Уул уурхайгаас хэтэрхий хамааралтайн зовлон ийн ихсэхийн хэрээр Монгол гол өрсөлдөгч Бирм рүү хөрөнгө оруулалтын сан¬гууд жолоо залах боллоо. Тэдний нэг нь “Оrigo partners”. Энэ сан “Trafigura” сантай хамтран “Trafigura-Origo MGL” компани байгуулж Монголд нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийх, цаашид боловсруулах үйлдвэр барих зорилготой байсан юм. “Одоо Монголд Европын сэргээн босголтын банк, Хөгжлийн банкуудаас өөр хөрөнгө оруулагч бараг байхгүй болсон. Зөвхөн “Origo partners” гэхэд нэг хэсэгтээ ирэхгүй  гэж байсан” хэмээн Олон улсын хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч Ч.Ачит-Эрдэнэ хэлжээ. Хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдсэнээр үр дүн хэрхэн гарах нь хүндхэн сэдэв болоод байна. Ямартаа ч гадаадын хөрөнгө оруулалтын хоёр сан Монголд орж ирэх төлөвтэй байгааг эх сурвалж хэллээ.

БЭЭЖИНГЭЭС СИДНЕЙ ХҮРТЭЛ…
Хятадыг бид хамгийн том хөрөнгө оруулагчдаа  тооцдог. Гэвч “луунууд”-ын мөнгөний урсгал өрнө рүү хүч түрэн чиглэж байна. Өөр хэлбэл, Австрали бол Хятадын ¹1 хөрөнгө оруулалтын бүс. 2006-2012 онд Бээжингээс Сиднейг чиглэсэн мөнгөний урсгал 45.1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ бол имжний эх орон дахь уул уурхайн нийт хөрөнгө оруулалтын 79 хувьтай тэнцэх дүн. Цагаан хэрмийн эздийн дэлхий даяарх бизнесийн хүрээг сонирхвол Монголд гурав орчим тэрбум, АНУ-д 42 тэрбум, Бразилд 25.7 тэрбум, Нигерт 18.8 тэрбум, Канадад 17.2 тэрбум “ногоон” гэвэл яалт ч үгүй ногоон тив хамгийн том “соронз” нь болоод байна. Тээвэр хийхэд харьцангуй дөхөм, бас хууль эрх зүйн орчин нь бизнесийн шимт хөрс болдог болохоор Маогийн “хүүхдүүд”-ийн сонголтод гайхах хэрэггүй аж.

БИРМ ХҮЧТЭЙ ТОГЛОГЧ
“Мянмар таймс” долоо хоногийн өмнөхөн “Уул уурхайн хуулийн шинэчлэлд Австрали гол анхаарлаа хандууллаа” гэсэн нийтлэлд хэвлэгдсэн юм. Мянмар улс эдийн засгаа олон морьтой болгохын тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ цэлийлгэх бодлогын шинэтгэл хийнэ хэмээн Засгийн газар нь амлаж байна. Тэд өнгөрсөн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулагчдын өмчийг 100 хувь хүлээн зөвшөөрч ирсэн юм. Ингэснээрээ харийнхан тэнд активаа чөлөөтэй зарж борлуулахад “хязгаар” тулгараагүй билээ.
Энэтхэг Хятадын хойгийн хамгийн том нутагтай энэ улсын хувьд эдийн засгийн ирээдүй нь уул уурхай. Энэ утгаараа Азийн нэгэн дээвэр дор байгаа манай хоёр улс адилхан бас өрсөлдөгчид. Алт, зэс, төмөр, хар тугалга болоод гянт болдын өлгий болсон Мянмарын Уул уурхайн сайд Минт Аунгийн эргэлзээгүй тодорхойлсон зүйл нь уул уурхайн хуулийн шинэтгэлийн шаардлага. Ашигт малтмалаа эдийн засгийн тулгын чулуу болгох, харийнхантай ашигтай хэлцэл хийхэд шинэ хууль түлхүүр нь юм. Хөрсөн дорх баялгийг тогтвортой хөгжлөөр солих олон арга зам бий. Уурхай бүрт адил хэмжээний татвар, нөөцийн татвар оногдуулах уу гэсэн асуулт тулгарч байна. Хуулийн хүрээнд уурхайн ашгаас Засгийн газар хувьцаа эзэмших боломжийг бий болгох аж. Гэвч асар их хөрөнгө “юүлдэг” уул уурхайн төслүүдэд хөгжиж буй Мянмарын Засгийн газар хувь эзэмшлээ бий болгоход хөрөнгө гаргах боломжоор хомс билээ. Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй шийд гаргахын тулд бирмүүд хөрөнгө оруулалт тус бүрт ялгаатай татвар ногдуулах бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм.
Монгол Улс хуулиа өөрчилсөнтэй зэрэгцээд Мянмар ч шинэ нүүдэл боловсруулсан нь энэ. Үр дүн нь аль улсын хэтэвч хэр “зузаарсан”-аар илрэх учиртай.

Ж.ЦОГЗОЛМАА

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »