Жилд 350 тонн зэс, бас бордоо үйлдвэрлэх боломжтой

Монголын төр металлургийн үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баримталж буй. Үүний нэг илрэл нь зэс хайлуулах үйлдвэр байгуулах билээ. Өнөөдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 540 гаруй мянган тонн зэсийн баяжмал экспортолдог тооцоо бий. Ирэх сараас Оюу толгой зэсийн баяжмалаа экспортолж эхэлнэ. 2013-05-24zesИймд Монгол Улс зэс хайлуулах үйлдвэр байгуулах хэрэгтэй гэдэг. Гэвч энэ үйлдвэрээс гарах хүхрийн хүчлээ хааш нь яаж шингээх вэ гэсэн асуудал толгойн өвчин болдог. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 300 мянган тонн цэвэр гаргах үйлдвэр байгуулах төсөл бий. Энэ үйлдвэр ашиглалтад орвол жилд нэг сая тонн хүхрийн хүчил гарах юм. Харин манай улсын хүхрийн хүчлийн хэрэглээ  жилд 520 мянган тоннд хүрэх төсөөлөл байдаг. Тухайлбал ураны ордуудаа ашиглаж жилд дөрвөн мянган тонн шар нунтаг үйлдвэрлэлээ гэхэд  320 мянган тонн хүхрийн хүчил ашиглах аж. Мөн “Эрдэнэт”, “Оюу толгой”, “Цагаан суварга”, “Цагаан овоо”-гийн зэсийн ордууд исэлдсэн хүдрийн уусгалтад нийт 200 мянган тонн хүхрийн хүчил хэрэглэх тооцоо бий. Үлдсэн хүхрийн хүчлээ хятадад экспортлох  бодлоготой байгаа. Гэвч тээврийн зардал өндөр, үнэ хямд бараг ашиггүй шахам байх тооцоо бий. Нөгөө талаар Хятад улсад зэс хайлах үйлдвэр олноор нээгдэж  буй тул тус улсын хүхрийн хүчлийн хэрэглээ, үйлдвэрлэл нь тэнцэж буй ажээ. Иймд тус улс таван жилийн өмнө дөрвөн сая тонн хүхрийн хүчил экспортолсон судалгаа байна.

Тэгэхээр хүхрийн хүчлээ борлуулах  сонгодог арга нь бордооны үйлдвэрлэлд ашиглах юм. Үүний тулд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт бордоо химийн үйлдвэр байгуулах саналыг зарим эрдэмтэн дэвшүүлж байгаа. Ингээд Хөвсгөлийн Бүрэнхааны фосфорын ордыг ашиглаж жилд 700 мянган тонн бордоо үйлдвэрлэнэ гэдэг. Ийм хэмжээний бордоо үйлдвэрлэхэд жилд фосфорын баяжмал 1.18 сая, хүхрийн хүчил 900, шингэн аммиак 115 мянга, ус 2.5 сая тонныг ашиглах нь. Мөн 50 сая кВт цаг цахилгаан шаардлагатай аж. Нэг тонн фосфорын бордоо хэрэглэхэд 0.5 тонн хүхрийн хүчил ашигладаг байна.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын зэс хайлах үйлдвэрээс гадна уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж бас зэс хайлах үйлдвэр байгуулах ёстой гэдэг.  Өнөөдөр Эрдэнэтийн овоо ордод 4.6  сая тонн зэсийн нөөц бий. Тус үйлдвэр ажиллаж эхлэснээс хойш  дунджаар дөрвөн сая  тонн  зэс олборлосон гэж тооцвол цаашид 30 жил ашиглах нөөцтэй гэсэн үг.  Тиймээс тус үйлдвэрийг түшиглэж зэс хайлуулах  үйлдвэр байгуулах учиртай  хэмээдэг. Тэгэхдээ жилд  220  мянган тонн цэвэр зэс хайлуулах үйлдвэр байгуулах бололцоотой аж.  “Эрдэнэт”  жилд 600 мянган тонн баяжмал үйлдвэрлэвэл үүнээс 140 мянган тонн зэс гарна.  Үүн дээр  Цагаан суваргын ордоос гарах баяжмалыг ашиглаж 80 мянган тонн цэвэр зэс хайлах тооцоог эрдэмтэд хийжээ.  Иймд эндээс гарах хүхрийн хүчлийг  мөн л бордоо хийхэд ашиглах юм.

Бүрэнхааны  ордоос фосфорын баяжмалаа тэвээрлэх хоёр хувилбар бий. Тухайлбал, Эрдэнэт-Мөрөнг холбосон 410 км төмөр зөм барих ёстой. Энэ төмөр замыг тавих зураг төслийг   1982 онд хуучнаар Зөвлөлт холбоот  улсын “Гипропромтранстрой” институт хийжээ. Уг төмөр замыг тавьснаар ямар ашиг гарахыг ийнхүү тооцсон байна. Жишээ нь, Бүрэнхааны ордоос 60 км зайд Овоотын 300 сая тонн нөөцтэй коксжих нүүрс, Хүрэнчулуутын 730 сая тонн нөөцтэй төмрийн хүдрийн орд байна. Тэгэхээр уг төмөр замыг барьснаар ганц фосфорын баяжмал зөөхгүй аж. Үүнээс гадна баруун бүс нутгийн ачаа тээвэрт эргэлт гарна хэмээн үзжээ. Бордооны үйлдвэр фосфороо татаж авах бас нэг хувилбар нь Эрдэнэт хот хүртэл хоолой тавих.

Сүүлийн жилүүдэд фосфорын бордооны хэрэглээ, үнэ нь өсч иржээ. Тухайлбал 2016 он гэхэд уг бордооны хэрэглээ дэлхийн хэмжээнд 20 сая тоннд хүрэх төлөв буй. Хэрэглээ ингэж өсч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шим муудсан, дэлхийн хүн ам өсч хүнсний хэрэглээ нэмэгдсэн, цөлжилт гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Ийм учраас 2050 онд дэлхийн хүн ам 9.19 тэрбумд хүрэх үед дэлхийн фосфорын  хүдрийн нөөц хомсдоно гэж судлаачид үзжээ.  Энэ бүгдээс үзэхэд зэс хайлах үйлдвэр байгуулах нь манай улсын эдийн засгийн бас нэг хурдасгуур болох боломж бий.

 

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

One comment

  1. ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »