Уул уурхайн яам, Шинжлэх ухааны академи хамтран ажиллана

2013.03.04мэдээ2 зурагМонгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэх, геомэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжих асуудал тусгагдсан. Түүнчлэн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах талаар заасан байдаг.

Тэгвэл энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

“Уул уурхайн салбарын бодлого, эрхзүйн баримт бичиг боловсруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Монгол орны геологийн тогтоц, ашигт малтмалын тархалт ба байршлын ерөнхий зүй тогтлыг судлах, геологи, уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэн, шинжлэх ухааны үндэслэл сайтай судалгаанд түшиглэн бодлого боловсруулахад үндэсний эрдэмтэдийн чадавхийг дайчлан, тодорхой чиглэлээр хамтран ажиллахад гэрээний зорилго оршиж байгаа” гэдгийг тэд энэ үеэр онцолсон.

Х.Ариун  Mining & Money сэтгүүл

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »