Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт есдүгээр сар хүртэл хойшилжээ

download (3)
Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт есдүгээр сар хүртэл хойшилжээ.
Тодруулбал, төслийн удирдагч болох “Turquoise Hill Resources” компани өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулж “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг хойшлуулах болсон талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Багагүй хугацаанд хүлээгдэж байсан “Оюутолгой” төслийн далд уурхайг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд эцсийн шийдвэрийг гаргах ёстой байсан юм. Төслийг санхүүжүүлэхийн тулд “Turquoise Hill Resources” компани олон улсын банкуудаас зээл авахаар хөөцөлдөж, үйл явц бүтэмжтэй байсан ч эцэстээ ийм шийдэлд хүрсэн байна.

Хоёр дахь шатны санхүүжилтээр “Оюутолгой” төслийн “амин сүнс” болох далд уурхайн олборлолтыг эхлүүлэх асуудал хүлээлттэй байсан бол ийнхүү есдүгээр сар хүртэл хойшлох нь тодорхой болж байна.

Сануулахад, Оюутолгой төслийн 66 хувийг Канадын “Turquoise Hill Resources” компани, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байгаа.“Оюутолгой” төслөөр энэ жил 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа билээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »