Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжив

ashigt-maltmal

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай” хууль, Засгийн газрын 191 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй болж хайгуулын ажилд дорвитой шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.

 

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлыг эхлүүлэхээс гадна уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, тус салбарын урт хугацааны хөгжлийн үндсийг бэхжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулжээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 2006 оны суурь хуулийн үндсэн зарчим болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хөндөхгүй байх гэсэн зарчмуудыг баримталжээ.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »