Уул уурхайн сайд: Нүүрс хийжүүлэх үйлдвэр 2015 онд ашиглалтад орно /бичлэг/

47fc50_ganxuyag_x678

УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Байнгын хорооноос “Уламжпалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжпэг үзүүлэх” гэсэн санал орж ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ чиглэлийн ажлууд ямар шатанд ямаа талаар хэллээ.

Д.Ганхуяг: Уламжлалт Газрын тосны тухайд эрхзүйн зохицуулалтгүй байгаа. Газрын тосны тухай хууль батлагдаад гарчихвал энэ нэг бүлэг болоод орчихсон. Хий шингэрүүлэх тухайд  ҮХААяам дээр төслийн нэгж ажиллаж байгаа. Түүний ажлын явцыг сонсох шаардлагатай.

Харин нүүрс хийжүүлэх тухайд Уул уурхайн яам дээр төслийн нэгж ажиллаж байгаа. Хятадын компанитай хамтран ажиллаж байна. Ирэх наймдугаар сард үндсэн ТЭЗҮ-ээ дуусгана. Өнгөрсөн зун УИХ газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг шингэрүүлэх, хийжүүлэх төслийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлсөн маш чухал хуулийг баталж өгсөн. Нүүрс хийжүүлэх төсөл нилээд идэвхтэй яваа. ТЭЗҮ-г боловсруулаад удахгүй үйлдвэрлэлийн шав тавих ажил явагдана. 2015 онд багтаагаад 2 сая м3 ийн туршилтын үйлдвэрийг эхлээд, барьж ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд  ҮАБЗ-өөс шийдвэр гараад өөрийн газрын тосон дээр үндэслэж боловсруулах үйлдвэрийг төвийн бүсэд барь гэсэн байгаа. Энэ нь Чойр, Сайншанд хоёрын аль нэг дээр барихаар судалгаа хийгдэж байна. Мөн Монгол, Хятадын тал болон тэргүүний техник технологитой гуравдагч улс гэсэн байдлаар энэ үйлдвэрийг барина. ТЭЗҮ болоод зураг төслийн ажил хийгдчихсэн байгаа.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »