Сүхбаатар 27 талбайг 1.092 тэрбум баррель нефтийн нөөцтэй гэж таамаглажээ

wolf

“Wolf petroleum” компани “Сүхбаатар  аймаг дахь Сүхбаатар 27 талбай 1.092  тэрбум баррель газрын тосны нөөцтэй”  гэсэн таамаг гаргажээ. Өнгөрсөн онд хийсэн  геологи, геофизикийн цогц судалгааны  дүнд тэд ийнхүү таамаглаж буй агаад энэ  онд уг талбайн долоон газарт өрөмдөхөөр  зэхэж буй аж. Өөрөөр хэлбэл, өрөмдлөгийн  дүнд ийм хэмжээний нефть байгаа эсэх нь  эцэслэн тогтоогдох юм байна. Газрын тосны  салбар нь эрсдэл өндөртэйгээс гадна хөрөнгө  оруулалтын хэмжээ нь ч өндөр байдаг.  Нэг цооног өрөмдөхөд 5-6 тэрбум төгрөг  шаардагдах бөгөөд баталгаат нөөц тогтоохын  тулд нэгээс дээш удаа өрөмдлөг хийх болдог  аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэл тэй “Wolf petroleum” нь өнгөрсөн оны нэг дүгээр сард Сүхбаатар 27 талбайд Бүтээг дэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэ нь 39  хүртэл жилийн хугацаанд хүчинтэй юм.  Нефтийн хайгуул, судалгааны бүхий л хөрөн гө оруулалт, эрсдэлийг гэрээт компани нь  үүрч, газрын тос илэрсэн, олборлосон нөхцөлд  бүтээгдэхүүний ашиг орлогын 50 ба түүнээс  дээш хувийг холбогдох татвар хураамжийн  хамт Монгол Улсын төсөвт төвлөрүүлэхээр  уг гэрээнд тусгажээ. Сүхбаатар 27 талбай нь нефть олборлох  зардал харьцангуй багатайгаас гадна Хятад  руу дэд бүтэц сайн хөгжсөн тул түүхий  эд худалдах зах зээл бэлэн бий хэмээн  Австралийн хөрөнгийн биржийн мэдээлэлд уг  ордыг тодотгожээ.

Mongolnews

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »