Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс “Чалко”-д төлөх өр, Оюутолгойн ТЭЗҮ-ийн талаар тодрууллаа.
-Манай улс одоогоор хэдэн тонн нүүрс экспортлоод байна вэ?
–Зах зээлийн бодит байдлыг эргэж харан төсвийн тодотголоор 24 сая тонн нүүрс экспортлохоор болж хэмжээг нь бууруулсан. Эхний гурван сарын байдлаар 3.7 сая тонн нүүрс экспортлосон.
-“Чалко”-д төлөх өр дуусч байна уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компаниас авсан мэдээллээр “Чалко”-д төлөх өрийг зургадугаар сард төлж дуусгана хэмээн график гаргаад ажиллаж байгаа юм билээ. 130 орчим сая ам.долларын үлдэгдэл байгаа. Түүнийг төлж дуусах хугацаа нь ирэх зургаадугаар cap гэж байгаа ч үүнд зах зээлийн үнийн өөрчлөлт бас нөлөөлөөд байдаг.
Тиймээс бид аль болох зах зээл хурдан сэргээсэй л гэж хүсч, хүлээж байна. Ингэвэл нэг ч гэсэн зүйлийн барьцаанаас хурдан гарна шүү дээ. Өрийг төлж дууссаны маргаашаас эхлээд л борлуулж байгаа нүүрсний орлого орж ирнэ.
-Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-г ирэх сард батална гэсэн?
-Оюутолгойн асуудлаар Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын байнгын хороо ажиллаж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн дерөвдүгээр сард хуралдсан. Энэ үеэр Оюутолгойн манай улстай харилцдаг удирдлагууд өөрчлөгдсөнийг танилцуулсан юм билээ. ТЭЗҮ-д тодотгох зүйлүүдийг хийж байгаа буюу сүүлийн шатандаа явж байгаа. Яг ажлын хэсэгт байдаггүй учраас хугацааг нь хэлж мэдэхгүй байна.