Ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийнэ

mining

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас гурван ажлын хэсэг шинээр байгуулжээ. Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Сүхбаатараар ахлуулсан эхний ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нь шалгах гэнэ.

Мөн ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын гаргасан А/293 дахь захирамжийг зөрчиж буй эхэсийг нь тогтоож, зөрчил элэрсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, иргэний үйлдлийг зогсоох чиглэлийн хяналт шалгалтыг хийх ажээ.

Хоёр дахь ажлын хэсгийн тухайд дүүргийн нутаг дэвсгэрт бетон зуурмагийн болон барилгын материалыг үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх бол гурав дахь ажлын хэсэг нь үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, ашиглалт, цэвэрлэгээний байдалд хяналт шалгалт хийх юм.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »