МҮХАҮТ Австрийн Эдийн засгийн танхимын хамтран зохион байгуулах “Монгол Австрийн бизнес уулзалт” өчигдөр боллоо. Тус уулзалтад австрийн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтын хүрээнд австрийн талаас эрүүл мэнд, төмөр зам, машин механизм, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж, манайхтай хэрхэн хамтарч ажиллаж, техник тоног төхөөрөмж нийлүүлэх эсэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Төмөр замын машин техник, механик систем, барилгын менежментийн үйлчилгээ үзүүлэх, төсөл боловсруулах болон технологийн зөвлөгөө өгөх, мөн байгаль орчны технологи, ус, бохир ус цэвэршүүлэх технологи, барилга болон дэд бүтэц, эрчим хүч, барилгын материалын тоног төхөөрөмжийн худалдаа, гал унтраах багаж хэрэгсэл зэргийг нийлүүлэх боломжтой хэмээж байв.
Check Also
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …
Австари гэчээд Австралийн далбааны зураг тавьчих юм аа. Хийж байгаа зүйлдээ анхааралтай баймаар юм.