“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” эхэлнэ

bussines

Өнөөдөр “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014” Blue sky зочид буудалд эхэлнэ. Монголын эдийн засгийн форум ТББ-аас зохион байгуулж буй энэ уулзалтыг гадны хөрөнгө оруулагчдад томоохон төсөл  хөтөлбөрүүдийг танилцуулах зорилгоор хийж байна. Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг орнуудын 80 орчим хөрөнгө оруулагч уулзалтад оролцохоор бүртгүүлжээ.

Монголын талаас Цагаан суварга, Занаду Майнс, Номадс, Гацуурт зэрэг компаниуд оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдад төмөр зам, Таван толгойн цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам болон цементийн төслүүдийг танилцуулах юм байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »