“БАГАНУУР”-ЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООГ БУУРУУЛЖ, ОЛБОРЛОХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Багануур” ХК (BAN:MSE) 2016-2020 онд олборлох хүчин чадлаа жилд 10 сая тоннд хүргэж өргөтгөх, 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулсан байна.

Зургийг: “Багануур” ХК

Төслийн хүрээнд уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих экскаваторын системд шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон гэж компани мэдээллээ.

“Багануур” ХК өөрийн эзэмшлийн 5,424 га талбайд ил аргаар нүүрсний олборлолт явуулдаг. 900 сая тонн хүртэлх нүүрсний боломжит нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Үүнээс одоогийн байдлаар 100 гаруй сая тонн нүүрсийг олборлоод байгаа юм байна. Одоогоор жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байгаа юм.

“Багануур” 2012 оноос хойш олборлолтоо 600 мянган тонноор нэмэгдүүлж чадсан. Мөн өнгөрсөн оны 6.3 тэрбум төгрөгийн алдагдлын хэмжээг энэ оны эхний хагаст 1.4 тэрбумын цэвэр ашигт хүргэж чадсанаар 2013 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны 2-р улирлын эцэст ийнхүү ашигтай ажиллаж эхэлсэн юм.

Эрчим хүчний яам цаашдаа “Багануур” ХК-ий нүүрсний үнэд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж мэдээлсэн. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу компанийн төрийн өмчийн оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр дээрх төслийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »