УИХ-аас 2013 оны 10 дугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан. Уг хуулиар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд хамгаалж, бодит татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээр тусгаж өгсөн билээ. Үүний нэг томоохон дэмжлэг нь хуульд заасан тодорхой шалгууруудыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд Тогтворжуулах гэрчилгээ олгож, ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн албан татварыг 5-24 жилийн хугацаанд хувь, хэмжээг нь тогтвортой байлгах юм.
Тогтворжуулах гэрчилгээг Хөрөнгө оруулалтын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн дүгнэлтээр олгох хуулийн заалттай. Өнгөрсөн хугацаанд хуулийн тодорхой заалтуудын улмаас Тогтворжуулах гэрчилгээг олгох ажил удаашраад байсан юм.