Нефтийн үнэ жаахан тогтворжив

Дэлхийн газрын тос экспортлогчид буюу ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт ирэх Пүрэв гаригт /2016.06.02/ Вена хотноо болох гэж байна. Энэ уулзалтын өмнө нефтийн үнэ жаахан тогтворжиж нэг баррель нь 50 ам.доллар дээр тогтоод байна.

Сүүлийн долоо хоногт хэд хэдэн улс, тухайлбал, Нигер, Ливи, Канад улсууд нефтийн олборлолтоо нэмэгдүүлсэн.

Лондонгийн таваарын бирж дээр өчигдөр Brent нефтийн фьючерсийн үнэ нэг баррель нь 49,73 ам.доллар байлаа. Харин Нью Йоркийн биржийн WTI нефтийн үнэ цахим арилжаагаар бага зэрэг өсч нэг баррель нь 49,59 ам.доллар хүрчээ.

А.ШАРАВ

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »