Ашигт малтмалын газрын гаргасан мэдээгээр өнгөрсөн хоёрдугаар сард гурван тусгай зөвшөөрөл шинээр олгосон байна. Шинээр олгосон гурван тусгай зөвшөөрөл нь алтны олборлолт хийх аж.
Тус тусгай зөвшөөрлүүд нь Төв аймгийн Архуст, Баян, Сэргэлэн сумдад хамаарч байгаа юм. Талбайн хэмжээгээр хамгийн их нь Төв аймгийн Баян суманд 1091.35 га талбай олгогдож, “Рио” компани олборлолт явуулах юм байна.