Д.Сумъяабазар: “Дубайн гэрээ”-г өөрчлөх саналаа хүргүүлсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.06.26/ болж, салбарын 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Шатахууны үнэ сарын дараа хэдэн төгрөгөөр буурах боломжтой вэ?

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

-2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг.

Шатахууны үнийн бууралтыг  хэрхэн хянаж байна вэ. Шатахуун түгээгүүрийн газрууд ганц хоёр өдөр шатахууны үнээ буулгаад буцаагаад нэмчихдэг?

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

-Яамнаас долоо хоног тутамд мэдээ, тайлан гаргадаг. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд манай агентлаг импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар болон үнэд хяналт тавина гэж тусгасан байдаг. Энэ дагуу манай харьяа хэлтсүүд шатахууны үнэ буулгах чиглэл авсныхаа дагуу шатахуун түгээх станцуудад очиж ажиллан хэдэн төгрөгийн бууралттай байна вэ гэдгийг хянаж ажилладаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Шатахууны үнийн өсөлтөөс бууралт хооронд их ярьдаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч буурдаггүй. Дахиад шатахууны үнэ нэмэгдлээ, дагаад ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг нэмэгдэхээр ард нь найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг атлаа шатахууны үнэ буурахаар дагаад буурдаггүй. Энэ асуудлаар ШӨХТГ болон МХЕГ-ын удирдлагуудтай уулзаад, найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөлтөд хяналт тавь гэдэг чиглэл өгсөн. Нийгэм өнөөдөр шударга байдлыг хүсч байна. Гэтэл бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шатахуунтай холбон тайлбарладаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор, дур зоргоороо нэмэх тохиолдол маш элбэг бий.

-Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд  IPO гаргах бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Энэ жилдээ гаргаж амжих уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-IPO гаргах бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Хугацааны тухайд Казакстан улсын жишээ татахад Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан. Бид охин компани байгуулах шаардлагатай байна.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжид цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хэмжээнд хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад үүгээр дамжиж IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна.

Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн  УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан хэдий ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Уг асуудал Засгийн газар түвшинд яригдаж байгаа юу?

-Оюутолгой төслийн гэрээний талаар бид сайтар ярилцах ёстой. Оюутолгой компани Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсон нь үнэн. Мөн улсын төсөвт жин дарж байгаа нь үнэн. Гаднын хөрөнгө оруулагч 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа нь мөн үнэн. Тиймээс бид асуудалд ухаантай хандах нь зөв. Олон улсын бүх санхүүгийн байгууллагууд ирж уулзаж байна. Мөн Канад, Австралийн Элчин сайд нар уулзсан. Хөрөнгө оруулсан хүмүүс хөрөнгөдөө санаа зовж байгаа. 700-1000 орчим туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд Оюутолгойд нийлүүлэлт хийж ажиллаж байна. Тэнд магадгүй таван жилийн дараа гэхэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсон хүчнүүд ажиллаж байна. Тиймээс бид гэрээнд нухацтай, зарчимч, мөн ухаантай хандаж гадна, дотоодынхонтой ярилцах ёстой гэж үзэж байна. Дубайн гэрээг бид зөвтгөөгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах дараагийн хувилбар буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг тавина. “Рио Тинто” компанийн удирдлагуудад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд саналуудаа өгч, ажлын хэсэг ч байгуулагдсан. Яамны зүгээс гэрээтэй холбоотой тооцоо, судалгаа, ТЭЗҮ зэрэг  холбогдох баримт бичгүүдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж, ажлын хэсэгт хүргүүлж байна. Хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн хүүгийн асуудал мөн татвар, эрчим хүч, Өмнөговийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаар сайдаар ирсэн даруйдаа  ажлын хэсэг байгуулж ажилласаар байна. Зээлийн хүүг бууруулах ёстой. Мөн татварын асуудал,эрчим хүчний асуудлыг тус тус шийдэж Өмнийн говийн бүс нутгийг эрчим хүчний хэрэглээгээр хангах ёстой. Энэ бүс нутгийг хөгжлийн төв болгож Даланзадгадыг уул уурхайд суурилсан орчин үеийн хот болгохын төлөө хүчээ нэгтэн ажиллах шаардлага бий. Талууд ширээний ард суух цаг тун ойрхон гэж бодож байна.

-“Оюутолгой” компанид Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийг солих уу?

-Энэ талаар ярилцаж байна. Саналаа ч хүргүүлсэн. Засгийн газрын түвшинд яригдах асуудал. Зөвхөн салбарын сайдын бодсоноор болчих асуудал биш.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

 

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Экспорт:

Экспорт 3.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзэлж байна.

Импорт:

2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.

2019 оны тавдугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинээр ашиглалтад шилжсэн тусгай зөвшөөрөл-3
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2
  • Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-8
  • Цуцлагдсан -6
  • Хугацаа дуусгавар болсон-41
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт-58

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортлов.

Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Үүнээс:

  • А-80 автобензин 45;
  • Аи-92 автобензин 35;
  • Дизелийн түлш 19;
  • ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг энэ удаагийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

1.       УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

 

1.1.Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж

Оны эхний Vсарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

–              Алт                        15.8 тэрбум төгрөг,

–              Нүүрс                    523.3 тэрбум төгрөг,

–              Цайр                     41.4 тэрбум төгрөг,

–              Зэс                         531.0 тэрбум төгрөг,

–              Төмөр                  9.8 тэрбум төгрөг,

–              Жонш                   13.5 тэрбум төгрөг,

–              Бусад                    35.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Үүнд:

–              Нүүрс                  205.1 (64.4%) тэрбум төгрөг,

–              Зэс                      105.9 (24.9%) тэрбум төгрөг,

–              Төмөр                 1.2 (14.4%) тэрбум төгрөг,

–              Жонш                  7.1 (110.6%) тэрбум төгрөг,

–              Бусад АМ             6.0 (20.7%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

–              Алт                      5.0 (24.1%) тэрбум төгрөг,

–              Цайр                  2.1 (4.8%) тэрбум төгрөг.

 

1.2.Аж үйлдвэрийн салбар

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

1.3.Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6тэрбумам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллароор эерэг гарсан байна.

Экспорт

Экспорт 3.3тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрс экспорт 2019 оны эхний V сард 1,271.5 сая ам.долларын 15.1 сая тннүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 168.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд946.9 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.2 ам.доллар байсан бол 2019 онд 84.4 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.1 %  БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний V сард 624.3 мян.тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.3 мян.тн-оор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,369.8 ам.доллараас 1,430.4 ам.доллар болж 60.6 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний V сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 823.3 сая ам.доллар байсан бол тайлант сард 893.1 сая ам.доллар болсон.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2,627.7 мян.бар буюу 150.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 137.9 мян.бар-иар, үнийн дүнгээр 27.1 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 64.1 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 57.1 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт 3,489.2 мян.тн буюу 207.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 720.9 мян.тн-оор, үнийн дүн нь 76.2 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 59.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал экспорт 2019 оны эхний V сард 64.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,478.1 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 297.7 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 95.8 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.0 сая ам.доллараар нэмэгджээ.

Хайлуур жоншны экспорт2019 оны эхний V сард 74.8 сая ам.долларын 221.5 мян.тн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 68.1 мян.тн-оор, үнийн дүнгээр 24.2 сая ам.доллараар тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 337.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.0 ам.доллараар өссөн байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.8% нь ОХУ-д, 64.7% нь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын экспорт  үнийн дүнгээр 20.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.0 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,864.4 ам.доллараас 8,760.3 ам.долларт хүрч, 895.9 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний V сард 2,321.0 тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.9 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 76.1 хувийг БНХАУруу гаргасан байна.

Алтны экспорт 2019 оны эхний V сард 4.6 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол 2019 онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна.

 

Импорт

2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 505.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 36.8 сая ам.доллараар буюу 7.8 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний V сард 425.7 сая ам.долларын 680.2 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 102.3 мян.тн-оор, үнийн дүнгээр  40.1 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 91.8 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.0 хувийг автобензин, 65.0 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Автобензины импорт 218.6 мян.тн автобензин болж 2018 оны мөн үеийн дүнгээс 74.5 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 676.0 ам.доллар байсан бол 2019 онд 576.8 ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 406.1 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 83.6 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний V сард 1тн дизель түлшний импортын дундаж үнэ 641.4 ам.доллар байсан бол 2019 онд 622.8 ам.долларт хүрч 18.6 ам.доллар буюу 2.9 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.1 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

 

2.       ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

Тоо Хувь Гектар Хувь Нийтнутагдэвсгэртэзлэххувь
Нийт 2950 100% 8 180 299. 91 100%
Хайгуулын 1270 43.1% 6498 870.88 79.4 % 4.2%
Ашиглалтын 1680 56.9% 1 681 429.03 20.6% 1.0%

2019 оны 5 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

·         Шинээр ашиглалтанд шилжсэн тусгай зөвшөөрөл-3

·         Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11

·         Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2

·         Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1

·         Хэсэгчлэн буцааж өгсөн-8

·         Цуцлагдсан -6

·         Хугацаа дуусгавар болсон-41

·         Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт-58

 

3.       ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

 

3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон,экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны 06 дугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортлов.

Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

 

3.2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Үүнээс:

·         А-80 автобензин 45;

·         Аи-92 автобензин 35;

·         Дизелийн түлш 19;

·         ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн хувьд баруун бүсийн Ховд аймагт борлуулж буй АИ-92 автобензин 30 төгрөг, Говь-Алтай аймагт борлуулж АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус тус буурсан бол хангайн бүсийн Хөвсгөл аймагт борлуулж буй А-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80 төгрөгөөр тус тус өссөн байна. Төвийн бүсийн Улаанбаатар хотод борлуулж буй А-80 автобензин 32 төгрөгөөр өссөн ба мөн бүсэд хамаарах Говьсүмбэр аймагт борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөгөөр буурсан байна. Зарим компаниудын жижиглэн борлуулалтын үнийн хувьд “Шунхлай” ХХК-ийн борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөг, АИ-95 автобензин 70 төгрөг, “Петровис” ХХК-ийн АИ-92 автобензин 45 төгрөгөөр тус тус буурсан байна.

3.3.Үнийн зөвлөл 2019.06.04-ний өдөр хуралдав

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” баталсан билээ. Үнийн зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дөрөвдүгээр хуралдаанаа хийж, энэ үеэр гарсан шийдвэрийг үндэслэн дараах зөвлөмжийг гаргав. Үүнд:

1.       УУХҮЯ, АМГТГ, ШӨХТГ-т,

-Шатахууны хангамжийн олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн шатахууны хангамжийг сайжруулах үүднээс бусад орноос шатахуун импортлох боломжийг судлах,

– Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр /хилийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт/ нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллах,

2. СЯ, УУХҮЯ, АМГТГ-т,

– Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, импортын үнэ болон бусад хүчин зүйлсээс хамаарсан шатахууны жижиглэнгийн үнэ автоматаар тогтоох механизм” олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран судлах.

3. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагуудад,

– Дэлхийн зах зээл дэх газрын тос болон хилийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт ороогүй тохиолдолд шатахууны жижиглэнгийн үнэнд үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулахгүй байх,

– Жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах,

– Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Евро-5 стандартын шатахууны импорт, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санал, санаачилга гарган ажиллах,

– Хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл түгээх

4. Хамтарсан зөвлөлийн гишүүдэд,

– Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл, шатахууны хангамж, нөөц, жижиглэн борлуулалтын үнийн талаарх бодит мэдээллийг өөрсдийн чиглэлээр хэвлэл мэдээлэл, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах зэрэг болно.

Ш. АДЪЯАМАА

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »