НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2019-04-СО
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн коксжих нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад хамтарсан байдлаар санал ирүүлж болно.
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл |
Хэмжээ /тн/ |
Чийглэг(Ar) |
Үнслэг (db) |
Дэгдэмхий (daf) |
Хүхэр (db) |
G index CV (ar) |
Коксжих |
3,000,000 |
3.76 |
15.93 |
27.75 |
1.04 |
77.86 |
Доод хэмжээ: 3,000,000 тонн
Сонгон шалгаруулалтын доод үнэ: коксжих нүүрс 71.50 ам.доллар/тонн
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10%
Төлбөрийн нөхцөл: TT, L/C
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн
Барьцаа төлбөр: Сонгон шалгаруулалтад оролцохын өмнө тонн тутмын 1 ам.долларын барьцаа төлбөрийг дор дурдсан дансанд шилжүүлсэн байх.
Хүлээн авагчийн нэр: ERDENES TAVAN TOLGOI JSC
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв
Хүлээн авагчийн дансны дугаар: 346502273754 USD
Харилцагч банкны нэр, хаяг: STATE BANK OF MONGOLIA
Ulaanbaatar City, Mongolia
Свифт код: STBMMNUB
Бүрдүүлэх материал:
1.Албан хүсэлт
- Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
- Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
- “Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
- Хамтран оролцох тохиолдолд албан хүсэлтээ хамтарч гаргах;
- Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулсан байх ба баримтыг сонгон шалгаруулалтын материалд хавсаргаж ирүүлэх.
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
- Хамтран оролцох тохиолдолд компани тус бүрт хамаарна.
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
- Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
- Тээвэрлэлтийн төлөвлөгөө
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
- Зах зээлийн судалгаа
- Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал
- Борлуулалтын төлөвлөгөө
- Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
- Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө:
- Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих
- Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр (50-иас багагүй)
- Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах
6. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Жич: Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
Материал хүлээн авах хугацаа: 2019-07-05-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 909 тоот Холбогдох утас: 70118585-ext.-910